Ep-1 "Сарнай дэлбээлэх цаг"

21.2K 903 30
                                    

Анхаар!!! Энэхүү түүх нь бүгд зохиомол тул түүхийн ямар ч бодит дүр болон бодит үйл явдал ороогүй болно! бас энэхүү өгүүллэгт (+) хэсэг нэлээд хэд орж мэднэ. Тухайн үед нь дээд хэсэгт нь анхааруулга тавина аа.. .

КайБинь цуврал үргэлжилсээр. . .

============

1560 он. Чусон улс. Пак сайдын өргөө.

"Ааваа би ирлээ"

Пак сайд "ор"

Пак ахайтан "суу Инбинь"

Инбинь "за ээжээ"

Пак сайд "Инбинь! Аав нь чамайг ямар их хайрлаж өсгөсөн билээ? Үүнийг чи мэдэх байх. Аавынхаа ачыг хариулах цаг нь болж" гэсээр үрчгэр нүдээ улам ширүүн болгоход түүний харц мөс мэт хайрах аж.

Инбинь зөөлөн инээмсэглээд "таны ач ивээл хязгааргүй билээ. Мэдээж таныхаа ачийг хариулах болно оо. Хүссэн бүгдийг чинь хийнэ" гэсээр толгой бөхийлөө.

Пак сайд тас тас хөхрөн "сайн байна. Ухаантай охин" гэж сайшаана.

Харин Инбинь түүнийг юу хэлэх бол гэх багахан айдастай ширтэх аж.

Пак сайд "аавдаа хийж өгөх зүйл чинь маш амархан. Хааны хатан бол!" гэх нь тэр.

Инбиний нүд аяганаасаа бүлтрэх шахан томорсоор "б-би юу??? гэхдээ би дорд цустай шүү дээ. Таны төрсөн охин биш. Тэгээд ч хааны хатан болох ёстой бол Инёон авхай илүү тохирох биш үү? тэр надаас үзэсгэлэнтэй өв тэгш. Бас тэр дээд цустай таны охин шүү дээ" хэмээн сандарсандаа үг хэл нь сайн эвлэж өгсөнгүй.

Пак сайдын инээж байсан төрх огцом ширүүн болон "Пак Инбинь!!! чамайг арван жил тэжээсэн байхад яагаад иймхэн тус хүргэж чадахгүй байгаа юм???" гэж ширүүн асуухад

Инбинь түүний өмнө мөргөн "уучлаарай ааваа, танд мэдээж туслах болно. Зүгээр л над шиг дорд цустай нэгэн хааны хатан болно гэхээр өөрийгөө голоод л" гэсээр дээш өндийсөнгүй.

Пак сайдын дуу арай зөөлрөөд "дээшээ бос охин минь" гэж хэлэхэд Инбинь ч хэлсэн ёсоор түүн рүү харан сууна.

Пак сайд үргэлжлүүлэн "чамайг энэ арван жилд илд гадгууд сайн эзэмшиж, нум сумаар мэргэн харвадаг болгосон. Бас бүсгүй хүн эхнэр хүний хийх ёстой бүгдийг маш сайн сургасан. Ийм байхад чи яагаад хааны хатан болж чадахгүй гэж? тэгээд ч чамайг охиноо хэмээн өргөж авсан цагаас чамайг хатан болоход бэлдсэн юм.Намайг ааваа гэж боддог л бол хэлснээр минь хий" гэж тушаах мэт хэллээ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Où les histoires vivent. Découvrez maintenant