Ep-42 "Дайныг дуусгаад өгье"

7.5K 910 166
                                    

Хааны тушаалын дагуу ордныг орхих гэж байна. Ханна Шадар ахайтан хоёртойгоо хамт явна. Юмаа янзалж байхдаа өөрийнх эрхгүй нулимс унагаана. Хэдий он удаан жил амьдраагүй боловч энэ ордон л миний бүх амьдралыг өөрчилж хамгийн нандин хүмүүсийг нь надад өгсөн шүү дээ. Тиймээс энд амьдраад дассан бололтой яг ордноос явах гэж байгаа энэ үед сэтгэл хөндүүрлэн сэтгэлд гуниг хурна.

Өргөөнөөсөө гарахад асрагч эх хүүг минь тэврэн зогсож байв. Уг нь над шиг ордноос хөөгдөж байгаа хүнд ингэж сайхан хандах ёсгүй л дээ. Зүгээр л энэ бүхнийг хаан хийж байгаа нь энэ.

Хүүтэйгээ ахиж уулзах үгүйгээ мэдэхгүй болохоор хүүгээ энгэртээ наан хэсэг уйллаа. Уг нь хүүгийнхээ царайг сайн хараад явъя гэж бодсон ч нулимс тасралтгүй урсаад байсан болохоор сайн харагдахгүй байлаа. Хүүгийнхээ тансаг үнэрийг хэдэн удаа шуналтай үнэртээд булцгар хөөрхөн хацар дээр нь хэд хэдэн удаа үнсээд түүнийг орхилоо.

Ордноос гарах хаалга руу явж байхдаа хааны санааг зовоохгүй гэсэндээ уйлахгүй гэж бодсон ч үнэндээ өөрийгөө барьж дийлэхгүй уйлаад байсан юм. Нулимсаа дахин дахин шударсаар гүйх шахам явж байтал "хатантаан" гэх хааны дуу ард сонсогдоход хамаг бие хөшсөн мэт гацаж орхилоо.

Хаан "хатантаан" гэж дахин дуудахад би удаанаар эргэж харлаа.

Хаан харин ч надаас илүү сэтгэлийн тэнхээтэй байгаа мэт нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар "явахаасаа өмнө тэврэхгүй юм уу?" гэсээр гараа дэлгэлээ.

Би тэнэг юм шиг гацаж хэсэг зогсоод гэнэт л ухаан орсон мэт хамаг хурдаа гүйж очин түүний хүзүүгээр тэвэрлээ.

Хаан намайг чанга тэврэн хацар хүзүү, уруул гээд л таарсан газар бүрд хэд хэд үнсээд гараа тавилаа.

Би түүний өөдөөс ширтэн зогсоход "түл зуурын амралт гээд л бодчих" гэсээр уруул дээр удаан бас зөөлөн үнсэв.

Хаан "яв даа" гэсээр инээмсэглэхэд би энэ удаад уйлах би инээмсэглээд ордноос гарсан юм.

====================

Ордны гадаа:

Ханна "хатантаан одоо хаашаа явах вэ? хаана амьдрах уу?"

Шадар ахайтан "хаан эзэн хатанд зориулж гэр бэлдсэн байгаа, тийш ээ явъя" гэв.

Би "тэгье" гэсээр шадар ахайтан руу харахад тэр надад зам заан алхана.

Ордны хаалганаас гаран алхахад эсэргүүцэл зарлаад байсан сайд ноёнд бах нь ханасан царайтай зэвүүн инээмсэглэн намайг үднэ.Харин энгийн ард гайхсан бас сонжсон харцаар над руу харна. Тэд надад мөргөөгүй ч тэдний нүднээс бага ч гэсэн хүндлэлийг мэдэрч байсан юм. . .

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now