Ep-23 "Түүнд дурлажээ?"

8.7K 786 63
                                    

Кёнхэ авхай байх өдрүүд минь дуусан. Хааны хатан Пак Инбинь болох хоног ойртсоор. Бидний аялал дууссан болохоор хамгийн сүүлийн зогсоол буюу миний төрсөн гэр лүү хөдөллөө.

Биднийг гаргаж өгсөн Жүнмён бөөн нус нулимс болон үдэв. Тэр их цагаахан сайн хүн шиг санагдсан. Бас бид эцсээ хүртэл хаан хатан гэдгээ хэлсэнгүй. Магадгүй дараа хэзээ нэгэн цагт таарах үе ирвэл үнэнээ хэлэх биз.

===================

Нэг өдөр хагас аян замд явсан бидний аяллын цуваа нийслэлд орж ирлээ.Мэдээж хаан хатныг зугаалж явааг хүмүүс мэдэхгүй тул хэт сүр болсонгүй. Зүгээр л язгууртны цуваа гэж бодон хүндлэл үзүүлээд өнгөрнө. Ингээд эцэст нь бид манай гэрийн гадаа ирлээ.

Маш их сандарч байна. Бодож санах юмгүй дүүлэн нисэх шувуухай мэт байсан надад үүрд хоригдох торны бараа харагдах шиг. Хааныг ч гомдоохгүй, өдий олон жил намайг гэдэс цатгалан өсгөсөн энэ хүнийг гомдоохгүй байх арга чухам юу юм бэ? хэн хэнийг нь гомдоомооргүй, хэн хэнээс нь урвамааргүй байна. . .

Манай гэрийн хашаагаар ороход аав, ээж,Инёон гээд бүгд биднийг тосон зогсож байв. Хаан эзнийг мориноосоо буухад манай гэрийнхэн ч бүгд өвдөг сөхрөн мөргөлөө.

Аав "хаан эзэн хатантан тавтай аялж байна уу? мөхөс миний умгар гэрт зочилж байгаа нь нэр төрийн хэрэг" гэсээр сүртэй нь аргагүй уянгалуулан орилно.

Хаан аавыг түшин босгоод "хэт ингэж хүндлэх хэрэггүй дээ ааваа, би таны хүргэн шүү дээ" хэмээхэд

Аав нүүр дүүрэн инээмсэглэн "за тэгвэл мөхөс би бүдүүн зүрх гарган хааныг өөрийн хүү шигээ харьцлаа шүү" гэхэд

Хаан "мэдээж тэгэлгүй яах вэ" гэсээр аавтай хамт өргөө лүү мориллоо.

Ээж "их хатан аян замдаа алжаагаагүй биз дээ? амгалан морилж байна уу?" гэж үргэлж л намайг үзэн яддаг байсан тэр өнгө аясаараа үгээ зөөн хэллээ.

Би энэ удаад түүнээс эсвэл Инёоноос санаа зовохгүй байна. Би чинь хааны хатан шүү дээ.

Зөөлөн инээмсэглээд "тийм ээ ээжээ, сайхан аяллаа. Та нар минь ч гэсэн сайн сууж байсан биз дээ?" гэхэд

Ээж "тийм ээ хатантаан" гэсээр толгой бөхийлөө.

Би энэ удаад Инёон руу эгцлэн хараад "сайн сууж байсан уу? дүү минь" гэж асуухад

Инёон уураа арай гэж тэвчиж байгаа царайтай над руу ширтэж байснаа "т-тийм ээ эрхэм дээдсээ" гэсээр толгой бөхийлөө.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now