Ep-19 "Уучлаарай"

8.6K 895 85
                                    

Хааны хэлсэн ёсоор буурчын газрын эзэн авга болон хажуу дэлгүүрийн эзэн ноён хоёрыг Кёнсүүгийн өрөөнд дуудлаа.

Хаан болон найзууд нь бүгд байх ба Кёнсүү өрөөний хойморт заларсан харагдана.

Хаан түүний дэргэд зогсох ба үнэхээр уурласан харагдax бөгөөд xөмсгөө гүн гэгч нь зангидан хүсээгүй хариулт өгсөн тохиолдолд яаж ч мэдэхээр харагдана. Энэхүү байдал л хааны найзуудыг ч хангалттай сандаргаж байсан юм. Чанёол Бэкхён хоёр бие бие рүүгээ санаа зовсон янзтай хараад хөнгөн санаа алдлаа.

Дуудагдсан хоёр юу болоод байгааг одоохондоо ойлгоогүй байгаа болохоор тал засан инээсээр "ямар хэргээр ноёнтон биднийг дуудав?" гэсээр бөхийлөө.

Кёнсүү хөмсөг зангидан ширүүн харсаар "тосгоны залуучууд хаана байна?" гэж асуухад

Нөгөө хоёрын царай огцом хувиран хоёр бие рүү гээ харснаа эргээд худлаа инээмсэглэл тодруулсаар "манай залуучууд тосгоны нөгөө талд ажилладаг билээ" гэж худал хэлэв.

Кёнсүү "тэгвэл яг одоо бүгдийг нь дууд" гэж ширүүн хэлэхэд

Нөгөө хоёрын нүд томрон нэлээд сандарсан харагдах ба хажуу дэлгүүрийн эзэн ноён худал бөгөөд зальжин инээмсэглэл тодруулсаар "эрхэм зочин таныг ямар угсаа гаралтайг мэдэхгүй боловч манай тосгонд зочилж ирсэн зочин билээ. Тийм байж тосгоны иргэдэд хамаагүй тушаал буулгаж болохгүй гэж мөхөс би бодож байна" гэсээр бөхийхөд

Хааны тэвчээр аль хэдийн алдагдсан бололтой дэлгүүрийн эзнийг унатал нь өшиглөөд "чи энэ хүн хэн болохыг мэдэх үү? энэ хүн бол хууль сахиулах яамны сайд Ду Кёнсүү. Саяхан түүний төрсөн дүү Кёнхэ авхай ор сураггүй алга болсон. Танай залуучууд ч бас өөр газар ажлаагүй хулгайлагдсан гэдгийг мэдэж байгаа. Яг одоо мэдэж байгаа бүх үнэнээ хэл үгүй бол төрийн сайдын дүү авхайг хулгайлсан хэргээр танай тосгоны бүх иргэд улсын шүүхэд очиж амьдаараа тамлагдах болно шүү" гэж хэлэхэд нөгөө хоёрын нүд бүлтpэx шахан уулга алдсаар доош бөхийлөө.

Буурчын газрын эзэн авгай "но-ноёнтон минь амь өршөө"

Дэлгүүрийн эзэн "бидэнд мэдэх зүйл огт байхгүй шүү дээ амь өршөө" гэсээр уйлан дуугарах гуйж эхлэв.

Жунин Кёнсүү рүү харан толгой дохиход Кёнсүү "МУУ ХУДАЛЧ БООЛУУД НАМАЙГ УСАН ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ?? Жунин тэднийг худал хэлэх бүрд хуруунуудыг нь нэг нэгээр нь тайр" гэж хэлэхэд

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now