Ep-16 "Тосгон"

9.2K 825 47
                                    

Бүрэнхий болж бараг л гэгээ тасрах гэж байхад бид эхний зогсоол болох загасчдын тосгонд ирлээ.

Энэ их өвөрмөц аж ахуйтай сонирхолтой газар гэж хаан хэлсэн болохоор миний анхаарлыг илүү их татаж байлаа.

Бэкхён биднийг дагуулж явсаар буурчын газар ирэн өрөө авч ачаагаа буулгаад, замынхаа алжаалыг тайлан буурчын газрын амтат хоолноос зооглоод унтахаар өрөөнүүддээ орлоо.

Хаан эзэн хүмүүсийн дэргэд байхдаа миний бие хамгаалагч болох тул миний өрөөний яг дэргэд байрлах энгийн өрөөнд орлоо. Харин би язгууртнуудын байрладаг тусгай зассан өрөөнд орсон юм.

биднийг дагалдаж  яваа хүмүүс бүгд өрөө өрөөндөө орцгоосон тул одоо л нэг ганцаараа тайван байна.

Бидний байрласан өрөөний урд байх модон тавцан дээр суугаад тэнгэрийн оддыг таашаан ширтэнэ.

Яг одоо л их амгалан санагдаж байна. . .

Хэр удаан тэгж суусан бүү мэд нэлээд олон зүйлийг эргэцүүлж амжлаа. Нойр ч хүрч эхэлсэн тул унтахаар өрөө рүүгээ эргэтэл нүдний буланд юм хөдлөх шиг боллоо. Буурчын газрын хашаа намхан тул урд байгаа гудамж сайн харагдана. Юм хөдөлсөн зүг харвал нэг залуу цааш алхаад орчих шиг боллоо.

Юу билээ гэж хальт бодсон ч хар шөнөөр өөр гудамжаар явж байгаа хүнийг сэжиглээд байлтай нь биш аль хэдийн хүний ор мөргүй болон хоосорсон гудамж руу жоохон ширтэж байгаад өрөөндөө орон унтлаа.

~~~~~~~~

Хээр биш буурчын газар хоносон болоод ч тэр үү илүү сайн амарсан байна. Өглөө босон биеийн чилээгээ гаргаад эргэн тойрноо ажиглан зогсоход энгийн ардын амьдрал нүдэн дээр илхэн. Тэдэнд мөнгө эд хөрөнгийн асуудал их боловч хааны ордон эсвэл манай гэрээс тэс өөр хүмүүс нь хамаагүй амгалан тайван харагдахад  нь таатай бас тайван мэдрэмжийг төрүүлнэ.

Намайг босоод удаагүй байтал Бэкхён Чанёол хоёр гарч ирлээ.

Чанёол "авхай сайхан амарсан уу?" гээд бөхийлөө.

Би "сайхан амарлаа" гэж хариулаад Кёнсүүд хандан "ахаа сайхан амарсан уу?" гэж мэнд мэдлээ.

Кёнсүү "тийм ээ"

Биднийг ийнхүү ярилцах зуур буурчын газрын эзэн авгай өглөөний зоог бэлэн болсон тухай дуулгалаа.

Би хааныг сэрээх гэснээ унтаж байг гэж бодон больсон юм.

Би "эгчээ дахиад нэг хоол тусад нь бэлдээд өгөөрэй"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ