Ep-27 "Би чамд хайртай"

7.1K 809 116
                                    

Хаан "Энд юу болоод байгаа юм? чи яахаараа энд?" гэсээр орилох шахан ууртай асуухад

Инёон шууд л асгартлаа уйлж эхэллээ "б-би хүсээгүй эрхэм дээдсээ, өчигдөр манай гэр бүлд гаргасан амрах өргөө рүү явж байтал та хөл дээрээ тогтож чадахгүй согтсон байсан. Таныг дагалдаж яваа хүн харагдаагүй болохоор би таныг өрөөнд чинь хүргэж өгөх гэсэн боловч та шууд л энэ өрөө рүү татаад оруулчихсан бас . . . бас" гэсээр уйлаад цааш ярьсангүй.

Жунин уртаар санаа алдан зогсоход Инёон "би болиулах гэж их хичээсэн, гэхдээ яаж таныг дийлэх билээ. Хүч дорой бүсгүй хүн шүү дээ. Бас таны хүсэл бол хууль байхад би яаж ч чадаагүй, өршөөгөөрэй намайг" гэсээр газарт мөргөн уйлна.

Хаан нэлээд бухимдсан янзтай ийш тийш холхиж байснаа "юу ч гэсэн чи гар, надад бодох зүйл байна" гэсээр доош суухад

Инёон ч ханбугаа хаман өмсөөд өрөөнөөс хам хум гарлаа.

Хаан бухимдсандаа өрөөнд доторх тавилга эд зүйлсийг ийш тийш шидэн уураа гаргаж байтал Пак сайд ороод ирлээ.

Хаан мэдээж ямар хэргээр орж ирснийг мэдэх тул чимээгүй түүн рүү харна.

Пак сайд үг дуугүй л хааны өмнө толгойгоо газарт хүргэн гүнээ мөргөн суув.

Хаан юм хэлэх гэсэн ч юу гэж эхлэхээ мэдэхгүй байсан тул чимээгүй сууна.

Пак сайд санаа алдан дээш босоод "таныг миний охины нандин биеийг авсанд би уурлаагүй ээ. Учир нь та энэ улсийн эзэн хаан. Тэнгэр дээд хүмүүн билээ. Хэрвээ та л хүсэх юм бол энэ улсын бүх бүсгүй таны мэдэлд байж болох тийм л эрхэм хүн. Гэвч охин минь одоо л дөнгөж гэрлэх насан дээрээ ирж цэцэглэж байна. Гэтэл охин биеэ алдсан бүсгүйг тоож гэрлэх хүн байхгүй хэмээн айх юм.

Би юу ч болоогүй мэт өнгөрч болох боловч охин минь ганц шөнийн алдаанаас болж насан туршдаа бузар эм гэсэн нэр зүүгээсэй гэж мөхөс би хүсэхгүй байна. Таныг ийм зүйл хүссэндээ хийгээгүйг би мэднэ. Том охиноо танд итгэн өгсөн тэр цагаас бид нэг гэр бүл болсон шүү дээ.Том охиныг минь маш их хайрладаг болохоор би танд гүнээ талархаж явдаг. Та мэдээж бие тулгар байгаа хатанд санаа зовж байгаа байх. Гэвч хаан эзэн бага хатад татвар эмстэй байх нь зүй ёсны хэрэг тэгээд ч танихгүй бүсгүйтэй нөхрөө хувааснаас төрсөн дүүтэйгээ хамт байх нь хөл хүнд хатанд илүү сэтгэлд нь амар гэж мөхөс би мунхаглан бодож бас бага охиныхоо ирээдүйн төлөө танаас бүдүүн зүрх гаргаж гуйж байна" гэсээр доош бөхийлөө.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα