Ep-4 "Зугаацах болно!"

9.2K 812 51
                                    

Нойрон дунд нь Инбиний нүүрэнд ямар нэг зүйл хүрэх шиг болж тэр бага зэрэг тав дух муутай нүүдээ нээлээ.

Гэтэл хаан түүнийг ширтэн сууна. Инбинь сандарсандаа хурдхан дээш босоод яах ёстойгоо мэдэхгүй хурдхан хаанд толгой бөхийв.

Жунин "үнэхээр өөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй гэвч чи энд хүчээр хоригдож байна тийм үү? энэ хөөрхөн бүсгүй ямар шалтгаантай болоод хүсээгүй газраа хүсээгүй хүний өвөрт хэвтэж байгаа юм бол?" гэж асуухад Инбиний зүрх бараг л зогсчих шахлаа.

Хаан ямар нэг юм гадарласан юм байх даа? гэвч Пак сайд төлөвлөсөн ажлаа огт эхлээгүй байгаа. Инбиньд ямар нэг даалгавар ирээгүй шүү дээ. Гэтэл хаан юу асуух нь энэ вэ?

Инбинь юу гэж хариулахаа мэдэхгүй бүлтгэнэн суухад хаан чангаар инээн "зүгээр л асуулт асууж байхад яагаад ингэж сандраад байгаа юм? хатантайгаа бага зэрэг дотно байх гэж хичээсэн юмсан чамд таагүй байгаа бололтой" хэмээн тайлбарлаж боломгүй хачин инээмсэглэл тодруулна.

Инбинь хурдхан түүний өмнө сөхрөөд "ө-өршөөгөөрэй хаантаан, би алдаа гаргалаа" гэсээр газар тэргүүнээ наан бөхийсөөр байв.

Жунин нөгөө хачин инээмсэглэлээ тодруулсаар Инбинийг ширтэж байснаа "зүгээр дээ, дараа уулзацгаая" гэж хэлээд гараад явчих нь тэр.

Инбиний зүрх одоо ч айсан даа хүчтэй цохилох агаад ямар нэг алдаа гаргасан байх вий гэхээс маш их айж байлаа.

Түүнийг ийнхүү суух зуур авхай нар орж ирлээ. Хоёр авхай түүний орыг хураан. Нэг авхай хувцсыг нь сольж өгөх ба өөр нэг авхай үсийг нь янзална. Инбинь нүүр гараа угааж нүүрээ хөнгөн будуулаад ерөнхийдөө шинэ өглөөг угтах ажил бэлэн болов.

Төд удалгүй гаднаас дахин дөрвөн авхай өглөөний хоол барьсаар орж ирэх ба Су ахайтантай хамт өөр нэг хөгшин бөгөөд хүйтэн төрхтэй ахайтан орж ирсэн юм.

Нөгөө хөгшин ахайтан "сайн байна уу? авхай би бол их хатан ээжийн өргөөнөөс ирсэн И ахайтан байна. Таны хатан болох арга зүйн багш. Зүгээр нэг энгийн хоол идэхээс эхлээд алхаж гишгэх, сууж босох гээд бүх зүйлийг тань хатны хэмжээнд очтол нь зааж сургах болно" гэж хүндэтгэлтэй мэт боловч нэг хүйтэн мэндэллээ.

Инбинь инээмсэглэн "ойлголоо И ахайтаан, та суу л даа Су ахайтан ч бас, том ширээ зассан байна хамт зооглох уу" гэж хэлэхэд

И ахайтан "хааны хатан болох хүн яавч бидэн шиг харц дорд албаттай хамт ширээнд суун зоог барьж болохгүй билээ. Та цааш дээ өөрийнхөө өндөр дээд язгуурыг бодож бусад дорд хүмүүстэй зөв харьцаж сурах хэрэгтэй" гэж ширүүхэн хэллээ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang