Ep-15 "Үнсэлт"

9.3K 802 39
                                    

Шөнө бид оройтож унтсан тийм дээ ч би өглөө нэлээд их унтсан байв. Намайг сэрэхэд бусад хүмүүс ганц намайг л хүлээж байсан мэт цуваа бараг л хөдлөхөд бэлэн болсон байлаа. Ичмээр юм би хэр их унтсан болоод гэж бодсоор яахаа мэдэхгүй асрын үүдэнд зогсож байтал хаан ирэн "сайхан амарсан уу? авхай" гэж асуув.

Би ч харц буруулсаар "т-тийм ээ" гэж хариулаад хаан руу ойртон "намайг сэрээхгүй яасан юм" гэж шивнэхэд

Хаан миний чихэнд уруулаа наагаад "нэгт энэ аялал, аялалд гарна гэдэг амарч байна гэсэн үг. Хоёрт гэвэл энэ ордон биш тиймээс эрт босох шаардлагагүй. Гуравт миний оролцоо байсан болохоор унтуулсан юм" гэж шивнэлээ.

Би "тэгсэн ч гэсэн энэ олон хүнийг хүлээлгээд ганцаараа унтаад байх ичмээр юм" гэхэд

Жунин "тэд бүгд чиний албат, чамайг хүлээх нь тэдний үүрэг"

Би энэ удаад санаа алдаад чимээгүй боллоо.

Жунин "авхайд ширээ зас, бас бид удахгүй тосгон руу очих болохоор замд хүмүүс тааралдах байх одооноос хаан хатан гэх нэрийг мартаад хэн болж явааг минь санаарай" гэхэд эр эмгүй бүгд "мэдлээ эрхэм дээдсээ" гээд бөхийлөө.

Би өглөөний зоогоо, өглөө ч гэж дээ бараг л өдрийн зоогоо бариад цуваа хөдөллөө.

Гадаа цаг агаар сайхан бас бидний явж байгаа байгаль ч бас үзэсгэлэнтэй байсан тул өөрийн эрхгүй сүйх тэрэгний цонхыг нээн бараг л толгойгоо гарах шахан явна. Зүгээр л цаанаасаа нүүр дүүрэн инээмсэглэсээр эргэн тойрноо ширтэж байлаа.

Үүнийг анзаарсан хаан "авхайд байгалийн үзэмж таалагдаж байна уу?" гэж асуулаа.

Би "тийм ээ маш их" гэж инээмсэглэл дүүрэн хэлэхэд

Жунин "цуваагаа зогсоо" хэмээн тушаалаа.

Би яагаад зогсоож байгааг нь мэдэхгүй гайхаж бас бага зэрэг айж байлаа. Би ямар нэг буруу зүйл хэлээгүй биз дээ?

Кёнсүү бид хоёр хэн хэн нь ойлгоогүй тул асуулт дүүрэн харцаар хоёр бие рүүгээ харсаар сүйхнээс буулаа.

Жунин "авхайд байгалийн үзэмж таалагдаж байхад сүйх доторх явах хэцүү байгаа биз, морь унах уу гэж асуулаа" үнэхээр гэнэтийн бөгөөд дэндүү сайхан асуулт.

Морин дэлэн дээр салхи татуулан давхих шиг сайхан мэдрэмж хаана байх билээ. Дотоод хүн минь "тэгье мэдээж яг одоо" гэж орилж байвч аавын том сануулга бий. Нөгөө аймшигт мөч ирэх хүртэл илд нум сум морь зэргээс хол байж эрх танхил бүсгүйн дүрээр байх ёстой шүү дээ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now