Ep-35 "Оточ байна уу?"

7.7K 844 192
                                    

Хатныг ухаан алдсан гэх дуугаар их оточ эргэн ордон руу орлоо. Энэ удаад хаан эзэн тэсээгүй бололтой шууд араас нь орлоо.

Түүнийг ороход байдал тѳсѳѳлж байснаас нь  муу харагдсан юм. Хаа сайгүй цусанд будагдсан алчуур, савтай улаан болсон ус.

Хатны царай цонхийж амьгүй мэт л харагдана. Хааны нүдэнд нулимс хурж цочролд орсон бололтой хэсэг юм дуугарсангүй. Бүр хѳдѳлгѳѳн ч хийсэнгүй таг гацсан байлаа.

Харин оточ нар чадах бүхнээ хийн хатныг сэрээх гэж хичээнэ.

Их оточ "зүү бэлд, зүү тавих хэрэгтэй байна.Хатны судасны цохилт бараг сонсогдохгүй байна. Гар хѳлийг нь бариарай" гэсээр туслах оточ нартаа заавар ѳгнѳ.

Хаан сая л нэг ам нээв "хатантаан, сэргээрэй. Түүнийг хурдан сэрээ ямар ч арга хэрэглэсэн хамаагүй түүнийг сэрээ" гэсээр тушаал буулгахад түүний нүд улайн харц нь ч тогтож чадахгүй хачин болсон байлаа.

Хааны тайган "эрхэм дээдсээ оточ нар ажлаа хийж байна. Та түр тайвшран сууж хайрла. Хаан та ч бас ядарч байгаа" гэсээр

Хаан "би ядарсан гэнэ ээ? юу хийсэн гэж ядрах юм? чи харахгүй байгаа юм уу хатан минь үхлийн эрмэг дээр байна" гэсээр арга ядсандаа хоолой нь зангиран зогсоно.

Эзэн хааныг хар багаас нь дагалдсан хѳгшин тайган үрчгэр нүүрэндээ хааныг ѳрѳвдѳх мэт гунигтай харц тодруулна.

Хаан эзнийг мэндэлсэн цагаас харж ѳсѳгсѳн болохоор ѳѳрийн хүү шиг нь санагдах Жунин. Бас юм бүхэнд адтай сэргэлэн, хэр баргын зүйлд толгой байтугай сэтгэлээ ч гудайлгаж үзээгүй эрхэм дээд хүмүүн юмсан. Гэвч тэр яг одоо арга ядсан ѳрѳвдѳлтэй харагдаж байна. Аав ээжийгээ алдахдаа л ийм байсан сан. Гэвч тэр үед хаан жоохон байсан болохоор тийм хүнд байсан байх гэж боддог байсан тайганд хааны одоогийн байдал хамгийн ѳрѳвдѳлтэй хэцүү санагдана.

Ордны дүрэм журам гэж байх боловч яг одоо эзэн хаанд энэ л зүйл хэрэгтэй байгаа мэт санагдсан болохоор тайган зориг гарган хаан эзнийг тэвэрлээ.

Хааны тайган "зүгээр дээ эрхэм дээдсээ. Хатан заавал ухаан орно. Бас эзэн хаан та ямар сайн хүн билээ. Бага байхын хамгийн сайн хүү байсан. Үүний хариуд бурхан заавал таныг шагнах байх. Аав ээжийг чинь эрт авсныхаа тѳлѳѳсѳнд хатныг заавал танд үлдээх байх" гэсээр нурууг нь илэхэд

Бүхэл бүтэн улсыг нуруундаа үүрдэг том залуу яг л бяцхан жаал шиг л чимээгүй нулимс унагаах аж.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now