Ep- 40 "Чамайг явуулахгүй"

7.4K 760 153
                                    

Хаан "Энэ юу болоод байгаа юм? мэдэж байгаа хүн байна уу? яг одоо дууд" хэмээн ориллоо.

Тѳд удалгүй Чанёол ч ороод ирэв.

Хаан "юу болоод байна? хэн ийм байж боломгүй худал зүйл яриад байгаа юм?" уурлахад

Чанёол "ѳчигдѳр шѳнѳ тараагдсан бололтой Пак сайдын хувийн тамгатай зарлал нийслэлээр дүүрэн байна" гэв.

Хаан хѳмсѳг зангидан "хувийн тамгатай зарлал гэнэ ээ? ямар зарлал?"

Чанёол хаанд нэг зарлал үзүүлэв.

"Хааны их хатан болох Пак Инбинь нь харц доод гаралтай гудамжны гуйлгачин байхад нь би өргөж тэтгэн өөрийн овгоор овоглосон билээ. Улсын эх хааны хатанд тэнцэхгүй харц дорд гуйлгачин байгаа юм" гэх товч боловч хатны гарал угсааг тодорхой бичсэн зарлал байлаа.

Хаан уурандаа зарлалыг хэдэн хэсэг ураад "хатны гарал угсааг худал хэлэн гүтгэсэн байна. Яг одоо ийм цуу яриа тараасан болон дамжуулж ярьсан хүнийг хэнийг ч байсан хамаагүй цаазаар авна гэж тушаал гарга. Дахиж их хатны тухай ийм зар гарах юм бол дэмий шүү" гэж уурлана.

Гэтэл гаднаас ордны бичээч түшмэл гүйсээр орж ирэн "эрхэм дээдэс минь бүх сайд түшмэлүүд ордны өмнө эсэргүүцэл зарлан суучихлаа. Их хатныг одоохон суудлаас нь буулга хэмээн шаардаж байна" гэж хэлэхэд

Хаан үнэхээр тэвчиж чадаагүй бололтой шууд л ордны төв хаалга руу явлаа.

Ордны хаалгаа дөнгөж гарав уу үгүй юу "ХААНТААН, ХАРЦ ГАРАЛТАЙ ХАТНЫГ СУУДЛААС НЬ БУУЛГАЖ ХАЙРЛА. ТЭНГЭР ДЭЭД ХААНЫ УДАМД ХАРЦ ГАРАЛТАЙ ЭМ БАГТАХ ЁСГҮЙ БИЛЭЭ. УЛСЫН НЭР ХҮНД ӨВ УЛАМЖЛАЛАА БОДОЖ ХАЙРЛА" хэмээн мөргөж байлаа.

Хаан уурлан "бүх сайдуудыг барьж хорь! их хатны талаар дахиж худал цуурхал тараасан хэн ч бай эр эм, харц язгууртан хамаагүй бүгдийг нь үгүй хийнэ гэж мэд" хэмээн тушаахтай зэрэгцэн

Их хатан ээж өөрийн биеэр гараад ирлээ.

Сайд нар "ИХ ХАТАН ЭЭЖ МИНЬ, ЧУСОНЫ ХААНЫ УДМЫГ ЦЭВЭРЛЭЖ ХАЙРЛА. ХАРЦ ДОРД ГУЙЛГАЧИН ХАТАН БАЙХ ЁСГҮЙ БИЛЭЭ" гэсээр дуу дуугаа авалцан орилолдоно.

Хаан "АМАА ТАТЦАГАА, БҮГДИЙГ НЬ БАРЬЖ ХОРЬ!!!" гэж уурлахад

Их хатан ээж "хаантан минь төрийн бүх сайдаа хорьчих юм бол энэ улс юу болох юм. Харсан бүхэн нь уухайлан дайрч, хэдэн хэсэг тарж бутрах биш үү? ганц хүний асуудлаас болж төрийн бүх сайдыг шийтгэж болохгүй. Эхлээд сайтар тунгаах хэрэгтэй тэгж байж шийдвэр гаргахад оройтохгүй" хэмээн ятгалаа.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now