Ep-31 "Хаанд хэлэх хэрэггүй"

7.2K 764 141
                                    

Ѳнѳѳдѳр ѳглѳѳ гэдэс хүчтэй базлан ѳвдѳѳд байсан тул оточ залсан юм. Гэхдээ гадагш задлахыг хүсээгүй.

Оточ судас барин хэсэг суулаа.

Шадар ахайтан "Юу болон бэ? хатан амаржих гэж байгаа юм биш биз дээ?" гэж асуухад

Оточ санаа алдан толгой сэгсрээд "Үгүй амаржих арай болоогүй. Харин хэвлийд байгаа хүүхдийн зүрхний цохилт арай сул болсон байна. Хатан ойрд сэтгэл чилээх асуудалтай байгаа юу?" гэж асуух нь тэр.

Шадар ахайтан санаа зовсон янзтай над руу харахад би түүнийг чимээгүй байхыг дохиод "яалаа гэж дээ ордонд хамгийн амгалан байгаа хүн би шүү дээ" гэхэд.

Оточ "тийм бол таны хѳдѳлгѳѳн ихдэж урагт ачаалал ѳгсѳн байх. Одооноос та ордондоо амарч тѳрѳх хүртлээ биеэ сувилах нь зүйтэй байх гэж мѳхѳс би бодож байна. Аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж олон зүйлд бодлоо чилээхгүй тайван байх ёстой шүү. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж ядарч болохгүй. Би танд тамир сэргээх тан бичиж ѳгье тѳрѳх хүртлээ ѳдѳр бүр уугаарай" хэмээн захилаа.

Би "ойлголоо танд их баярлалаа"

Оточ "биеэ бодоорой эрхэм дээдсээ" гэж сануулаад ѳргѳѳнѳѳс гарлаа.

Би "Жон отчийг үдэж ѳг" гэж авхай нарт хэлээд сэнтийгээ налан хойш амрах маягтай суухад

Шадар ахайтан "таны бие чилээрхсэн гэдгийг хаан эзэнд дуулгах ёстой биш гэж үү?" гэж асуулаа.

Би "хэрэггүй дээ... дайнд бид ялсан ч дайны хор уршгаар сүйтэж үгүй болсон тосгон их бий тэнд амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх гээд хаан эзэн завгүй байгаа. Тиймээс хаанд саад болох хэрэггүй" гэж хэлэхэд

Шадар ахайтан санаа алдсаар ѳргѳѳнѳѳс гарлаа.

================

Хааны ѳргѳѳ:

Бэкхён "дайны хѳлд нэрвэгдсэн тосгодыг түр зуур хорогдох байранд оруулсан байгаа. Бас тариа будаа дулаан хувцас тарааж байгаа. Хавар болж дулаарахаар тосгодыг сэргээн барих болно"

Жунин "сайн байна. Чи наад асуудлаа даасан чигээрээ бүгдийг зохицуулаарай"

Бэкхён "тэгье ээ"

Чанёол "Дайн ч дууслаа одоо Пак сайдад анхаарал тавих ёстой биш үү? түүний цэргийн хуаранг олсон бас холбоо сүлбээтнийг нь ч олсон юм чинь хурдан барьж хорих нь дээр байх"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Onde as histórias ganham vida. Descobre agora