Ep-37 "Бар"

8K 803 172
                                    

Би үнэхээр их цочирдсон болохоор яахаа мэдэхгүй болчихлоо.

Би "Хараалтай сахиус гэдэг чинь юу гэсэн үг юм? ханхүүд муу юм болоогүй биз дээ? яг хаана байсан? хэн хийсэн юм" гэсээр ар араас нь асууж эхлэхэд

Чанёол "хэн хийснийг нь одоо шалгаж байгаа. Гадаа хавар болж дулаарч байгаа болохоор хаан танд гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм. Таны өргөөг дахин янзалж агаар салхи сайн нэвтрүүлдэг жижиг цонхнууд ширээн нэм хэмээн хаан эзэн тушаал буулгасан юм. Бас таны өргөөний шалыг хилийн чанадаас ирсэн тусгай өнгөлж зассан ховор модоор соль хэмээн хаан эзэн тушаал буулгасан билээ. Тэгээд л авхай нар өргөөг тань цэвэрлэж байсан хэрэг. Гэтэл таны сэнтийн яг ар талын хананд жижиг нүх гарган тусгайлан ороож хийсэн байсан. Бас хананд гарcан нүх сахиусны байгаа байдлыг харахад тэнд нэлээд удсан бололтой байна лээ. Ордны тэргүүн удганы хэлснээр энэ сахиус амьд хүний амийг таслах зориулалттай туулийн бузар эд хэмээсэн юм" гэв.

Энэ бүхнийг сонсоод толгой харанхуйлах шиг л боллоо.

Би "хүү. . . ханхүү хаана байна?"

Чанёол "асрагч эхтэйгээ хатны цэцэрлэгт салхилж байгаа. Ханхүүд санаа зоволтгүй дээ. Тэр аюулгүй байгаа. Харин энэ сахиусыг танд л зориулж хийсэн гэдэг нь ойлгомжтой. Таныг хөл хүнд байхад чинь үгүй хийх гэж оролдсон байх гэж таамаглаж байна. Бас үүнээс болж таныг хүндрэлтэй хэцүү төрсөн гэх таамаглал ч гараад байгаа. Гэхдээ яг сахиусыг хийсэн бөө болон захиалсан хүнийг олох хүртэл энэ бүхэн таамаг төдий л байна" гэв.

Би ордныг аймшигтай газар гэдгийг мэднэ. Өөдөөс харж инээгээд араас хутга тулгадаг газар. Гэвч иймэрхүү зүйлс гарч ирэхэд айж байна. Өмнө нь би өөртөө л санаа тавьдаг байсан болохоор өөрийн амийг л хамгаалж байвал надад хамаагүй байсан. Гэтэл одоо надад хамааралтай хоёр чухал амь байна. Нэг нь бүр улаан нялх бяцхан үр минь. Түүнд минь ямар нэг зүйл болох вий гэж маш их айж байна.

Чанёол "өршөөгөөрэй дээдсээ та ханхүүг аваад хааны өргөөнд хэсэг амьдарсан нь дээр байх. Бид өргөөг тань дахин засварлаж бас өөр ямар нэг муу сахиус байна уу сайтар шалгаx болно. Ордны удганууд ч бас таны өргөөг ариутган засал хийж өгөх биз" гэв.

Үнэндээ надад өргөөний ариун байх уу яах уу гэдэг нь сонин биш би бөөд итгээд байдаг хүн биш. Харин үүний цаана байгаа намайг ингэтлээ алахыг хүсэж байгаа хүмүүс л илүү их аймшигтай байна. Дотор минь таамаглал гарч ирэх ч энэ таамаг намайг дэндүү ихээр шархлуулж байгаа болохоор үнэн илэртэл харахыг хүснэ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Donde viven las historias. Descúbrelo ahora