Ep-25 "Хатанд халдах ёсгүй!"

8.8K 750 37
                                    

Хэсэгхэн (+) хэсэг орсон байгаа шүү!

===========================

Хордлого өгөх үе минь дууссан болоод ч тэр үү нэг сайхан бие хөнгөрөөд хоол ундандаа ч сайн ер нь л дажгүй болчихлоо. Бас сүүлийн үед хааны тавих анхаарал улам ихэссэн болоод ч тэр үү? сэтгэл санаа хүртэл дагаад тайван бай болж.

Хаан намайг өнөөдөр ордноос түр гарч ууланд гарах уу хэмээн санал болгосон. Би ч дуртай зөвшөөрлөө. Хаан эзнийг өргөх бичих болон урд аймгуудын хэргийг зөвлөж байгаа гэсэн болохоор өргөөнийх нь ойролцоо байдаг амрах асарт түүнийг хүлээн сууна.

Төд удалгүй "намрын эхэн сар гарч байна арай зузаан хувцас өмсөхгүй дээ" гэх хааны дуугаар дагалдан явж байсан шивэгчин тайган нар бөхийн ёслоод харин би тайвнаар эргэж харан "ууланд алхах юм чинь халууцах байх гээд л" гэхэд

Хаан инээмсэглэн "чамайг ингэж зөрүүдэлнэ гэж мэдээд Су ахайтныг хатан таны дулаан ханбугыг аваарай гэж хэлсэн юм" хэмээгээд гараас атган хаашаа ч юм алхана.

Би "гэхдээ л өнөөдөр зуны өдөр шиг сайхан нар ээсэн өдөр байна"

Хаан "тийм ээ сайхан өдөр байна. Ордны арын yуланд гарах болохоор хатан та амар байж болно. Хааны ордонтой ойр байдаг тул улсын тусгай хамгаалалтад авсан аюулгүй газар байгаа"

Би "ойлголоо эрхэм дээдсээ"

Бид цөөн хэдэн шивэгчин тайган хамгаалагч дагуулан ордноос гарлаа. Морьтой хэсэгхэн яваад л ууланд хүрээд ирэв. Ихэс дээдэс уул өөд өгсөн таашаахад зориулан зассан бололтой уул өөд морьтой өгсөж болох нарийн жим хүртэл гаргасан байлаа. Бид жимээр өгсөн явсаар уулын бараг л оргил хэсэгт ирэхэд хаан морио зогсоон намайг буулгаад "цаашаа алхсан нь илүү сайхан" гэсээр дэргэд минь алхана.

Би "тийм ээ үнэхээр сайхан байна. Шувууд жиргээд моддын үнэр ч тансаг сайхан байна"

Хаан эргэж харан биднийг дагалдаж яваа хүмүүсийг "та нар эндээ байж бай, хатан бид хоёрт ярилцах зүйл байна" гэсээр тэднийг ардаа үлдээн дээш алхсаар.

Би бага зэрэг гайхан "юу ярилцах гэсэн юм эрхэм дээдсээ" гэхэд

Хаан "миний хэлсэн зүйлийг хэрэгжүүлж байгаа биз дээ? өргөөнд чинь томилж өгсөн Инрон авхайн бэлдэж өгсөн хоол унд эм тангаас өөр зүйл битгий идэж уугаарай. Ордон гэдэг хамгийн аюулгүй хамгаалалт өндөр газар мэт боловч харин ч хамгийн их аюултай үргэлж л далд тулаан болж байдаг хачин газар. Ялангуяа миний үзэл баримтлал эсвэл намайг эсэргүүцдэг сайдууд хатан танд юу ч хийж мэднэ. Тэдний холбоо сүлбээ дэндүү их шүү болгоомжтой байгаарай"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now