Ep-2 "Хааны ордон"

8.9K 847 35
                                    

Инбинь өнөөдөр ордон руу явах ёстой. Саяхан л тэр хүсэл мөрөөдлөөр дүүрэн энгийн нэгэн байсан. Гэтэл одоо хааны хатан болно гээд явах гэж байдаг.

Инбинь өөрийн угсаа гарал эсвэл төрсөн аав ээжээ тийм ч сайн санадаггүй. Зүгээр л тэр гудамжинд өссөн гэдгээ мэднэ.

Багаасаа хоол олж амь зуух гэж хулгай дээрмээс эхлээд олон зүйл хийж байсан. Бас өөрийнхөө хувьд өөрийн насны хүүхдэд баймгүй дажгүй бие хамгаалах чадвартай, сэлэм нум сум, болон тулааны урлагт заалгасан багш байхгүй ч ямар ч байсан оргүй хоосон лав биш байсан. Тэр нэгэн гайтай өдөр ордны цэргүүдэд баригдан цаазлуулахаар болсон юм.

Гэвч аз уу? ад уу? мэдэхгүй ч тэр үед Пак сайд түүнийг аварсан. Түүний амийг авраад зогсохгүй өргөмөл охиноо болгосон нь харц амьдралтай түүнд бурхны өгсөн бэлэг мэт л санагдаж байв.

Бас Пак сайд түүнийг өргөж авсан цагаасаа эхлээд өдийг хүртэл тулааны урлаг, илд нум сум зэрэгт сайтар бэлдээд зогсохгүй бүсгүй хүний хийх ёстой зүйлсийг ч чамгүй заасан.

Энэ бүхэн Инбиньд өдийг хүртэл шагнал мэт санагдаж байсан. Пак сайдыг бараг л бурхан мэт хайрлан хүндэлдэг байлаа. Гэтэл өчигдөр сонссон тэр мэдээнээс болж одоо түүний зүрхэнд айдас хурсан байна.

Инбиний үргэлж мөрөөддөг шиг худалдаа хийж гадаад улсаар аялж амьдарсан бол хэчнээн сайхан.

Инбинь угаас өөрийн байр суурь хаана байх ёстойгоо сайн мэддэг нэгэн тул Пак сайдын охинтой барьцаж эсвэл ямар нэг том сайд түшмэлийн эхнэр болох тухай бодож ч байгаагүй. Гэтэл сайд түшмэл биш бүр эзэн хааны эхнэр болох ёстой. Гэвч хайрлах гэж бус хороох гэж түүнтэй гэрлэж байна.

Энэ мэдрэмж, энэ тушаал яг л арван жил жаргалтай амьдарсных нь төлөө авч буй төлөөс мэт байв.

Ордон руу явахдаа бэлд хэмээн Пак ахайтан тушаасан тул Инбинь итгэл муутайхан үс гэзгээ янзлан өрөөндөө сууна.

"авхай орж болох уу?" гэх түүнд арван жил зүтгэж байгаа шивэгчин охины дуу сонсогдлоо.

Инбинь "ор ор" гэж дуу сул хэлээд доош харан сууна.

Ханна "авхай энэ таны ордон руу өмсөж явах ханбуг ахайтан танд өг гэсэн" гээд энгийн үед хэзээ ч өмсөж байгаагүй дээд зэргийн торгоор хийж, цэцэг хээ хуар хатгасан гоёмсог Ханбуг урд нь тавилаа.

Инбинь хөнгөн санаа алдаад "ойлголоо, би өөрөө өмсчих болохоор чи гардаа" гээд хүчээр шахуу инээмсэглэх гэж оролдов.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now