Ep-5 "Хатан"

8.5K 793 62
                                    

За энэ хэсгээс эхлээд Инбиний талаас бичигдэж эхэлнэ шүү^^

Бас энэ хэсэгт бага зэрэг (+) юм байгаа шүү!

===========================

Хааны ордонд ирээд аль хэдийн нэг сарыг ардаа үдэж. Энэ хугацаанд бараг яаж амьсгалах ёстойгоо хүртэл дахин заалгалаа. Бас тэр хачин асуулт тавьдаг өдрөөс хойш хаан дахиж миний өргөөнд залраагүй. Дадал болсноороо өглөө бүр их хатан ээж болон хааны амрыг эрнэ. Бусад үед цайны ёс, хоол хийх урлаг, мөн хааны ордонд хадгалагдаж байдаг хатдын заавал унших ёстой ном судрыг уншсаар. Энэ хугацаанд ааваас ямар нэг даалгавар ирээгүй.

Миний хувьд нэгэн хэвийн бас энгийн сар өнгөрлөө.

Өнөөдөр бол сүүлийн хичээл. Хуримын анхны шөнө буюу хаантай нэг оронд орохдоо юу хийх ёстойг заана гэсэн. Үнэхээр ичмээр бас байж боломгүй санагдах ч ордонд бол бүх зүйл байж болно.

Өглөө эртлэн босоод хийдэг дадал болсон зүйлээ хийж, өдөр нь уран хатгамлын хичээлд суугаад үдэш болоход хамгийн сүүлийн бөгөөд хамгийн суухыг хүсэхгүй байгаа хачин хичээлдээ суухаар явлаа.

Хааны амрах өргөөнд намайг дуудсан юм. Дотогш ороход аль хэдийн бэлтгэл хийсэн байв.

И ахайтан намайг суухыг уриад өөрөө хажууд зогсоно.

Яг юунаас зааж эхлэх юу болох талаар би огт мэдэхгүй байсан тул зүгээр л түүнийг ямар нэг юм ярьж эхлэхийг хүлээн чимээгүй сууна.

Гэтэл гаднаас хэд хэдэн авхай болон ахайтан нар орж ирлээ.

Бас унтлагын ханбуг өмссөн эрэгтэй эмэгтэй хоёр.

Юу болох гээд байгааг гадарласан ч арай ч үгүй байлгүй дээ гэж бодон бага зэрэг ичмээр санагдаж байлаа.

И ахайтан "эзэн хаантай өнгөрөөх анхны шөнө тань та юу хийх ёстой талаар зааж өгье. Энэ шөнө хамтдаа зоог барихаас эхэлнэ. Миний баруун гар талд зогсож байгаа Хан шадар ахайтан та хоёрт үйлчлэх бөгөөд архи барихаас эхлээд таны хийх ёстой энгийн үйлдлийг зааж зөвлөх болно. Мөн хоёр авхай хоол зөөх, ор засах зэргээр та хоёрт туслах болно"

Би "ойлголоо"

И ахайтан "зоог барьж дуусаад хамгийн чухал ажил эхэлнэ. Энэ үед өргөөний дотор хаалганы гадаа бичээч тайган нэг, хянагч ахайтан нэг мөн шадар ахайтнууд болон хаан хатан хоёрын бараа бологчид бүгд байх бөгөөд шөнө нэг хүн болон нэгдэх ариун ёслолын бараа бологчид байна. Бичээч тайган уг шөнө хаан хатны ариун ёслол зөв сайн явж байгаа үгүйг нэг бүрчлэн бичих ба хянагч ахайтан та хоёрт зааварчилгаа өгнө" гэх нь тэр.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now