Ep-10 "Шийтгэл өгнө"

9.6K 820 62
                                    

Би сандарсандаа хааны өвчний түүхийг тас зууран хэсэг гацаж орхисон байв. Хаан сонжих мэт өөдөөс ширтэж байснаа миний гарт байгаа ном руу харан "хатан та надад анхаарал тавьж байгаа бололтой" гэв.

Би сандарсандаа хэлэх үгээ олж ядан бүлтэлзэх зуур, хаан "тэгээд таны хайсан зүйл байна уу?" гэж асуув.

Би сая л ухаан орсон мэт түүний өмнө бөхийгөөд "өршөөгөөрэй эрхэм дээдсээ, би ном унших их дуртай юм, тэгээд таны-" гэтэл

Хаан яриаг минь таслаад инээмсэглэн "ном унших их хүсэлдээ автан эзэн хаанаас өөр хүн нэвтэрч болохгүй нууц номын санд орлоо гэж үү? бас энд 500 гаруй ном байхад миний өвчний түүх хамгийн сонирхолтой нь байлаа гэж үү?" хэмээн асуухад түүний үг хоолойг минь боох мэт хүнд сонсогдоно.

Би үнэхээр тэнэг тайлбар өгсөн гэдгээ ч мэднэ. Бас хаан намайг үйлдэл дээр минь барьсан болохоор одоо цаазаар авсан ч болох юм. Ийнхүү бодоод юм дуугарсангүй доош харан зогсоно.

Хаан над руу ойртон "хатан танаас асуулт асуусан юмсан" гэж давтан хэллээ.

Би шүлсээ гүд хийтэл залгиад "та хариултыг нь мэдэж байгаа юм шиг харагдаж байна" гэхэд

Хааны нүүрэнд хөнгөн инээмсэглэл тодрон "үгүй би мэдэхгүй байна тэгээд л хатан танаас асуулаа. Миний өвчний түүх энэ олон ном дундаас тийм онцгой байлаа гэж үү?" хэмээн давтан асуув.

Нэгэнт л өнгөрсөн гэж бодоод нэг уртаар амьсгаа аваад "мэдээж тэгэлгүй яах вэ? ханилж суусан ханийн минь тухай ном байхад бусад ном хэрхэн сонирхолтой санагдах билээ? өөрийн бие сэтгэлээ өгөн таны бүсгүй болсон байхад би энэ зэргийг мэдэх эрхтэй гэж бодож байна. Ингэж хэлэх нь тэнгэрийн гэсгээлийг хүртэж мэдэх ч хэдий та эзэн хаан гэх дээд хүн боловч уг чанартаа миний эр нөхөр шүү дээ, эхнэр нөхрийн хооронд энэ зэргийн мэдлэг байх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна" гэж хэлээд түүний өөдөөс цоо ширтэхэд тэр нэлээд гайхсан басхүү сонжсон харцаар намайг ширтэнэ.

Жунин "хөөх хатан та цэцэн ухаантай аж, таны хэлдэг үнэн би таны эр нөхөр" гэсээр над руу улам ойртсоноо "гэхдээ миний тухай мэдэх гээд улсын хуулийг зөрчөөд байвал хэцүү л юм" гэж чихэнд минь шивнэлээ.

Би нэгэнт нүүр тулсан тул сандарлаа түр нуугаад "гэхдээ би танаас шууд асуусан бол та хариулах байсан уу?" гэж асуухад

Хаан над руу нэг том харснаа "харин л дээ, одоо тэр хариултаас илүү чиний энэ зоригтой байдал анхаарал татаж байна" гэсээр хацрыг минь иллээ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now