Ep-9 "Анхны даалгавар"

10K 844 108
                                    

Хурим хийгээд сар гаран боллоо. Хуримын анхны шөнөөс хойш өдийг хүртэл хаан миний өргөөнд нэг ч зочлоогүй. Товчхондоо бол дахиж энгэр зөрүүлээгүй.

Нэгэн бодлын энэ нь амарч юм шиг. Ядаж л хаанд татагдахгүй өөрийн зорилгоо биелүүлэх байх.

Хаан эзний хувьд гэвэл тэр надтай тийм ч дотно биш. Өглөөд мэндлэх гэж ороход зүгээр л энгийн танилтайгаа уулзаж байгаа мэт албан ёсны мэнд мэдсэн хэдхэн үг л сольдог. Түүнээс би эхнэр нөхрийн хувьд эсвэл арай дотно байж болох хүний хувьд яриа өрнүүлдэггүй.

Бидний яриа хэдхэн өгүүлбэрээс л тогтдог. Би мэнд мэдэж хаан сайн байгаагаа хэлээд зөрүүлээд намайг сайн байгаа үгүйг асуудаг. Тэгээд л болоо. Өдөр бүр яг энэ богинохон яриа л бидний дунд өрнөнө.

Бас хаан яг л өмнө нь ганц бие байсан шигээ хүссэн үедээ ордноос гарч охид бүсгүйчүүдтэй зугаацдаг.

Их хатан ээж үүнд нэлээд бухимдаж байгаа ч гэсэн тэр хааныг яаж ч чадахгүй. Миний анзаарснаар хаан өөрийн гаргасан шийдвэртээ их хатуу зогсдог. Бусдаар цагдуулж хянуулах дургүй мэт санагдсан. Тийм дээ ч хааны хүслийг хэн ч хорьж чаддаггүй байх.

====================

Өнөөдөр ч бас өөрийн дадал болсон байнга хийдэг зүйлсээ л хийлээ. Өглөө эртлэн босож хаан болон их хатан ээжид бараалхаад өдөр хааны цэцэрлэгт бага зэрэг салхилаад тэгээд л өргөөндөө хийх юмгүй ганцаараа сууна.

"хатантаан амттан авч ирлээ" гэх Ши авхайн хоолой сонсогдлоо.

Би амттан захиагүй байхад яагаад? гэж гайхсан ч Ши авхай бол аавын хүн тиймээс аав ямар нэг зүйл хэлүүлсэн байх гэж тэрхэн зуур бодоод "ор" гэж тушаалаа.

Ши авхай хилийн чанадаас авч ирсэн амтат жимс тавагласан жижиг ширээ барьсаар орж ирэн "таны идэхийг хүссэн амттан" гэж хэлээд урд бөхийлөө.

Би одоо ч юу болоод байгааг мэдэхгүй тул чухал харсаар "юу болоо вэ?" гэж асуухад

Ши ахайтан над руу эгцэлж хараад "эхний даалгавар ирсэн" гэх нь тэр.

Энэ өгүүлбэрийг ирнэ гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Бас үргэлж хүлээж байсан хирнээ яг ингээд сонсохоор дотор пал хийн илт таагүй мэдрэмж төрнө. Нэгэнт л хийнэ гэж сонгосон бохир зам байтал яагаад ингэж таагүй санагдана вэ?

Түүнээс чи дэндүү ихийг авсан, одоо өгөх хэрэгтэй гэж өөртөө хэлээд "ойлголоо, юу юм?" гэхэд

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now