Ep-17 "Шөнийн зах"

7.7K 766 41
                                    

Хаан бид хоёрыг бараг л шөнө болж байхад буурчын газарт ирэхэд нөгөө хэд ч ирсэн байлаа. Кёнсүү хааныг болон Чанёол Бэкхёныг дуудан өрөө рүүгээ орсон магадгүй ямар нэг чухал зүйл ярих гэж байгаа байх.

Аяллын хажуугаар амжуулах ажил байна гээд гарсан учиртай гэж бодож байна.

Өлсөөд байсан тул ганцаараа хооллоод буурчын газраас холгүй байсан шөнийн зах руу явлаа.

Зөвхөн шөнө ажилладаг зах гэж сонссон болохоор их өвөрмөц санагдсан. Тэгээд ч хаан намайг тосгонд байх хоёр хоногтоо дураараа орж гарч болно гэсэн болохоор хаанд айлтгаж явдаг юм уу гэснээ чухал зүйл ярьж байгаа гэж бодон буурчын газрын эзэн авгайд шөнийн зах явлаа гэж хэлээд гарлаа.

Буурчын газраас нэг гудамжны цаана байсан тул удаан явсангүй зах дээр ирлээ.

Одоо хэдий шөнө болсон ч яг л өдөр шиг олон хүн холхиж хөл хөдөлгөөн ихтэй хэвээрээ.

Захаар нэлээд удаан явлаа. Гоё сайхан нүд хужирлах зүйл ч их юм. Далайн боомт дээр байдаг тосгон болоод тэр байх өмнө харж үзээгүй хачин чамин хийцтэй зүйлс их байлаа. Нэлээд явж байгаад Ханбугны дэлгүүрт ирлээ. Ганган чамин Ханбугнаас эхлээд энгийн ардын өмсгөл ч олон байв. Байнга  язгууртан шиг байхаас залхсан тул хуучнаа дурсан энгийн ханбуг авч өмсөөд захаар цааш явлаа. Ханбугаа сольсон биш харин ч амар болчихлоо. Тансаг ханбугтай явахад бүгд л бөхөлзөөд биеэ бариад байсан харин энгийн ханбугтай байхад хүмүүс яг л байдгаараа харьцаж их тухтай сайхан санагдав.

Захыг бүтээн тойрч дуусаад хараа булаасан хэдэн зүйлсээ аваад буурчын газар руу буцлаа.

Буурчын газрын гадаа бараг л орох гэж байтал араас нэлээд хүчтэй цохих шиг болоход нүд  харанхуйлан бүхнээс тасарлаа. . .

~~~~~~~~~~

Бүх зүйл зохиолчийн талаас:

Кёнсүү "Жунин Чанёол Бэкхён гурав ороод ир" гэж хэлээд өрөөндөө орлоо.

Удаа ч үгүй түүний араас нөгөө гурав орж ирэв.

Хаан энэ удаад хойморт биш Кёнсүүгийн дэргэд суугаад "за явсан ажил хэр байв? олж мэдсэн зүйл байна уу?"

Бэкхён "өдөржин бид тосгоны ойр хавийг нэгжсэн гэхдээ алтны уурхайг олсонгүй"

Чанёол "гэхдээ эндээс алт хил давуулдаг нь тодорхой, бусад гүрнүүдийн зартай наймаачид бүгд энд ирсэн харагдаж байсан. Тэд хөвөн торго мэтийн зүйлс авах гэж тэр хол газраас өөрсдийн биеэр ирэх ёсгүй аль хэдийн хангалттай баян эрх мэдэлтэй хүмүүс тул маш том наймаа л биш бол өөрсдөө ирэх ёсгүй"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now