Ep-39 "Үнэн"

7.6K 879 181
                                    

Хааны үгийг сонсох төдийд Инёоны нүд аяганаасаа бүлтрэх шахан томорсоор үг нь хүртэл эвлэхгүй эрүү нь чичирсээр хаан руу харна.

Хаан тайвнаар "яaсан бэ? бага хатантаан. Булхай чинь илчлэгдэх муухай байна уу?" гэж асуулаа.

Инёон сая л ухаан орсон мэт л толгой сэгсрэн "үгүй ээ, эрхэм дээдсээ та яагаад байгаа юм бэ? яаж өөрийн хүүхдээ үгүйсгэж чадаж байна аа? Охин биеийг минь авч намайг эзэмдсэн хүн нь зөвхөн та байхад яаж ингэж хэлж чадаж байна аа? таныг надад дургүй гэдгийг мэднэ. Тэглээ гээд хүүхдээ өөр хүнийx гэж хэлэх чинь үнэхээр муухай байна. Мөхөс би үнэхээр гомдож байна" гэсээр уйлж эхэллээ.

Хаан уурласангүй өмнөх шигээ тайван байх бөгөөд эргэж босон суудалдаа суугаад "чи үнэхээр сайн жүжигчин юм. Хэлэх үг бүр чинь бэлэн байх юм. Яаж ийм байдаг байна аа? бас чиний нулимс үнэхээр үнэмшилтэй бүгдийг мэдэж байгаа би хүртэл эргэлзмээр болтол уйлах юм. Гайхалтай, яг аав шигээ мундаг жүжигчин юм" гэж хэллээ.

Инёон одоо ч гүрийх ба "таныг юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Хүүхэд юунд буруутай юм? яагаад өөрийн хүүхдээсээ хүртэл татгалзан байж намайг үзэн ядаад байгаа юм?" гэж орилон уйлна.

Хааны дэргэд энэ бүхнийг харан суусан Инбинь санаа зовсон царайтай хаан руу харан "эрхэм дээдсээ та юу яриад байгаа юм бэ? Инёон олон нүгэл үйлдсэн ч хөл хүнд гэдэг нь үнэн шүү дээ. Гэтэл яаж таны хүүхэд биш байх юм?" гэж асуулаа.

Хаан энэ удаад царайгаа төв болгон "Пак Инёон эцсээ хүртэл худлаа ярих хэрэггүй. Би чамтай нэг ч удаа энгэр зөрүүлж үзээгүй. Тийм байхад яаж чиний хүүхэд минийх байх юм. Харин нэг зүйл их гайхалтай байлаа. Хааны ордонд хана нь хүртэл чихтэй байхад чи яаж хөл хүнд болсон нь сонин байна. Чи ч аргагүй л аав шигээ уран ухаан ихтэй хүн юм" гэв.

Инёон бүх зүйл дууссан гэдгийг мэдэх болов ч одоо ч бууж өгөхгүй гэж хичээнэ.

"Гомдолтой байна. Энэ хүүхэд таных" гэхэд

Хаан "АМАА ТАТ!" гэж ориллоо. 

Инёон ч Инбинь ч өргөөнд байсан бүх хүмүүс цочин хаан руу харна.

Саяхан тайван байсан хааны хөмсөг зангиран "муу ичгүүргүй эм! бүх үнэнийг хаан би өөрөө мэдэж байхад эсэргүүцнэ гэнэ ээ? анхнаасаа л би чамтай унтаагүй. Инсол тайжийн өргөөнд ч тэр би цоо эрүүл байсан. Дараа нь олон удаа согтуу мэт жүжиглэн чиний өргөөнд очсон ч нэг ч удаа чамайг талаагүй зүгээр унтдаг байсан. Пак сайдын өгсөн архинд ч бас согтсон мэт жүжиглэсэн юм. Хэдий хүчтэй архи байсан ч Пак сайд өөрийгөө хамгаалахын тулд тусгай архины эсрэг үйлчилгээтэй ургамлын ханд ууж байсан. Түүний хэрэглэсэн залийг би ч бас өөрт нь хэрэглэсэн юм. Юу гээч Пак Инёон архиар урхидахаасаа өмнө намайг архи хэр сайн даадаг бас архи болон түүнтэй хорших зүйлсийн талаар хэр сайн мэддэг тухай чи судлах ёстой байсан юм" гэхэд

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now