5. Юн Жонхан

1.7K 228 21
                                    

Нойрмоглон сууж байж хэдэн хичээлийн ард гарчихаад үдийн цайны үед сэргэн суниасаар өндийлөө.

Уг нь чиг дунд сургуульд байхдаа сурлагаараа алдаг л байж. Одоо ёстой мэдэхгүй ээ юу ч болоод байгаа юм.

Өнөөдөр Сүёоныг нөгөө ангийн охидууд чирсээр гарсан тул би ганцаараа дурамжхан сургуулиар алхана. Одоохондоо найзууд ч алга. Ядаж байхад Сүёоны нийтчийг ч хэлэх үү?

Арын талбайд том модны сүүдэр доор хэвтэн чимээ чагнаж байтал нэг л танил хоолой цангинасаар ойртоно. Бас ч гэж ганцаараа биш!

Хурдхан шиг босож суугаад нүдээрээ түүнийг хайвал өглөөхөн цүнхний оосорноос татчихаад нэр асуугаад явдаг гар дүрээрээ талбай дээр зогсож байдаг байгаа.

Сүнён: Яа Жошуа наад толгой дээрх алчуураа аваач ээ!

Би "Жошуа гэнээ?"

Жисү: Солиороод бай. Гадаа аймшгийн нартай байхад чи хүн дагуулж гарч ирчихээд юу гээд байгаа юм! Оронд нь англи хэлдээ суух байсан юм

Жонхан: За маяглаад бай Хун Жисү. Гялс хэд тоголчихоод орж англи хэлдээ сууя.

Сынчол: Ээ та хоёр зүгээр сайхан бид хоёр шиг пялаач дээ!

Жонхан: Бид хоёр ямар та хоёр байгаа биш. Олигтой сургууль авчихмаар л байнашт!

Жисү: Тийшт!

Сүнён, Сынчол: Зассс

💭💭💭

Би яг одоо охидын ариун цэврийн өрөөнд өөрийгөө усаар шавшин зогсоно.

: What the hell! Жисүг Жошуа гэж дууддаг байх нь ээ! Тэгээд л өглөө намайг гадаад нэртэй юу энэ тэр гээд байж!

:Тэр арай бугуйвчаа олчихоод надад байсныг мэдээд тэгэж асуусан юм биш биз дээ! Юу вэ!

:Ер нь би хулгайлсан биш юундаа сандраад байгаа юм.

:Гэхдээ л арай ч дээ! ЖОШУААА!!!?

:Солонгос хүн байж Солонгос л нэртэй байна биз. Үхсэн балуугаа хийж гадаад нэртэй болдог байнаа!

💭💭💭

Хичээл тарж би жаахан оройтчихсон тул бяцхан баавгайнхаа сургууль руу гүйхээрээ хурдлана. Яг зам гарах гэж байтал явган хүний гэрэл солигдон ногоон гэрэл улаан болоход доороо дэвхцэн байн байн утасныхаа цагийг харсаар өнгөрнө. Ер нь болохгүй нь гэж шийдээд замын хоёр талруу харсаар шууд л гүйхээрээ зам хөндлөн гартал гэнэт л хажуунаас минь маш том машины сигнал дуугарлаа.

Love Joshua Where stories live. Discover now