26. Ичмээр юмаа!!!

1.4K 169 11
                                    

Хайр гэж үүнийг л хэлдэг юм байна.
Хэтэрхий их санасандаа ч тэр үү намайг тэврэх гарыг нь надаас жаахан суларвал л саяхан урсаад дууссан нулимс ахиад бөмбөрчих гээд яасан ч хэцүү юм. Гэхдээ үүнийг Жошуа яг л мэдрээд байгаа юм шиг шөнө дунд нойрмоглон унтаж байгаа хэрнээ л сулруулсан гараа буцааж чангалан араас тэврэх нь дэндүү жаргалтай байна.

Сүёон Үжи хоёрын өрөөнд унтсан болохоор өглөө болсон эсэхийг ч мэдсэнгүй. Тэр хоёр ер нь унтаад байвал унтаад л байх хүмүүс болохоор цонхоор нь тусах гэрэл гэж байхгүй, ер нь бүх өрөөнийх нь хөшиг нь огт гэрэл нэвтрүүлдэггүй болохоор тэр л байх даа.

Би Жошуагаас түрүүлээд сэрсэн тул илүү ойроос түүнийхээ төрхийг ширтлээ. Санасан сэтгэл минь одоо ч дэвтэхгүй юм. Ингээд хажууд хэвтэж байна гэж бодохоор бүр ч итгэхгүй байна.

Нүүрээр нь гараа зөөлхөн гүйлгэн бүдэг гэрэлд үнэгчлэн унтах аз жаргалаа ширтэн хэвтэж байхад гэнэт л Жошуагын гар миний гаран дээр ирэн араас нь атгаад урууландаа ойртуулан үнслээ.

Тэгснээ нүдээ аниастай хэвээр "Сэрчихсэн үү? Ядрахгүй байгаа хэрэг үү?" гэсээр одоо л нэг нүдээ нээхэд нүдэнд нь ордог давхраанууд нь улам л ихсэн 2 3 давхраатай нүдээрээ намайг ширтлээ. Дэндүү гүн дэндүү хайр татам түүнийхээ нүдэнд яг л далай мэт живж байв.

Би: Чи хажууд минь байна гэж бодоход л дэндүү жаргалтай болоод хөл газар хүрэхгүй байна. Тэгээд л сэрчихлээ.

Жошуа намайг өөртөө татан дулаан биендээ наан тэврээд уруул дээр минь үнсэж эхлэв. Исэглэн амт чихэрлэг амт шорвог амт мэдэхгүй юм даа гэхдээ л энэ уруулыг л амтлаад л баймаар санагдаж байна.

Жошуагын гар биеэр минь гүйн бэлхүүсэн дээр минь ирэн зогсоод базаж байснаа доошлон гуяыг минь илж эхлэв. Бие минь хачин болон уруулаа салгахад Жошуа инээмсэглэн толгойн доогуур минь нэг гараа оруулан тэврээд гуяан дээр байсан гараа толгойны минь ард авчиран үсийг минь илэн уруул дээр ахин нэг удаа шоб хийтэл үнсэн "Үнэхээр том болчихжээ Сун Киюүн" гэсээр толгойг минь үнэрлэлээ.

Жошуа үргэлжлүүлэн хацрыг минь илээд "Одоо ганцхан жил тэсчихвэл би буцаад ирнэ. Тэгээд хамтдаа байна"

Нүүрэнд минь инээмсэглэл тодрон ам минь задрахнуу гэлтэй инээмсэглэн толгойгоо дохин Жошуад наалдан цээжээр нь тэвэрхэд Жошуа тоглоом хийн "Хөөх хөх чинь хүртэл томорчихож" гэсээр нуруугаар гараа гүйлгэлээ.

Нүүр минь улайн орноос хурдхан босон хоолойгоо засахад Жошуа чангаар инээн "19 хүрсэн хэрнээ л иймэрхүү юманд дасаагүй л байна уу жаахан бүсгүй минь" гээд ахиад л чангаар инээгээд байв. Би түүнрүү дэр авч шидээд "Би дөнгөж л нэгдүгээр курс за юу" гэсээр цээжээ тэвэрхэд Жошуа араас ирэн тэврээд газар суун макан дотуур гараа оруулан гэдэснээс эхлэн гаран дээшлэн хүзүүн дээр үнсэж байснаа өөрлүүгээ харуулан намайг бэлхүүсээрээ тэврүүлэн орон дээр очин хэвтүүллээ. Яагаад ч юм болохгүй мэдрэмж төрөөд байх байх юм.

Жошуа хүзүү үнсэн доошилж байтал гэнэт л өрөөний хаалга онгойн
: Хөөе залуусаа босооч ээ! Би и-... АААААААААААААА УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ ЗАЛУУС АА УУЧЛААРАЙ ААААААА

Жошуа толгойгоо сэгсрээд хажууд минь хэвтэн "Тэнэг Жонхан" гэсээр хацрыг минь илэлээ.

Бурхан минь ичиж үхэх нь ээ! Одоо яаж түүний царайг харах болж байна аа!

Удаагүй ахиад л хаалга онгойн энэ удаа Сүёон хоолны шанага барьчихсан орж ирснээ "ХӨӨШ ХУН ЖИСҮ! ЧИ МУУ МАНАЙ КИЮҮНИЙГ ЯАСАН ГЭНЭ ЭЭ!" Гэсээр шанагаа өргөн далайтал Үжи орж ирэн араас нь гарыг нь даран тэврээд "За хайраа гаръя явъя чи бид хоёрт ооогт хамаагүй асуудал за гаръя" гэсээр тэврээд гарлаа.

Ашшш юу вэ! Ичмээр юм аа!!!

✨✨✨

Бид манай гэрийн үүдэнд зогсох бөгөөд Жошуа цэвэрхэн сорочик өмсөн хоёр гартаа том том бэлгүүд барьсаар үүдэнд минь ирэн хүнд хүнд амьсгалан зогсоно.

Би: Яасан бэ?

Жошуа: Итгэлтэй байна уу? Киюүн аа чи айхгүй байна уу?

Би Жошуагын нуруун дээр цохин инээмсэглэн сугадаад гэрлүүгээ орлоо.

Үүдээр ороход л ээжийн халуун хоолны үнэр сэнгэнэн гэрээр нэг ээжийн Кихэг хувцасаа өмс гэж орилох сонсогдон аав инээх нь сонсогдож байв. Орж ирээд л ирснээ мэдэгдэн орилтол ээж аав хоёр өрөөнөөсөө гарч ирэн инээмсэглэн угтлаа.

Би: Бид ирлээ.

Ээж: Ашгүй хүрээд ирэв үү? За орцгоо орцгоо.

Аав: Үгүй ээ чи чинь

Жошуа: С.сайн байна уу та!

Аав Жошуа хоёр бие биенийгээ харан гацаж аавын хөмсөг бага зэрэг зангиран Жошуа хоолойгоо засан ширээний ард сууна.

Оройн хоол удалгүй дуусаж аав ээж Кихэ гурав өрөөндөө орсон тул Жошуа бид хоёр миний өрөөнд орж ирэн Жошуа орон дээр унан дэрээр толгойгоо даран орилон орон дээр дэвхцэн өнхөрлөө. Яг ягаад байгааг нь сайн мэдэхгүй байсан тул нуруун дээр нь цохин "Яагаав ээ?" гэсээр нурууг нь илтэл Жошуа босож суун миний мөрнөөс барин "Одоо яаана аа! Аав чинь намайг зөвшөөрөхгүй бол яах юм бэ! Ааш ямар тэнэг юм бэ? Ааш ИЧМЭЭР ЮМАА!!!"












A/N: Josh daljignd ng l ym hiijdeeeee xD ghde ene hesgiig unshd nmg alsn c bolno shu ghguyoo hhah

Love Joshua Where stories live. Discover now