16. Байсан

1.5K 192 7
                                    


Би Үжигийн YouTube хаягруу орж Жисүгийн дуулсан бүх дууг нь сонссон. Бурхан минь! Би уг нь түүнийг бодохоо больж өөр нэгэнд сэтгэл алдрах ёстой байсан юмсан. Тэгтэл би одоо ч Жисүг хайрласаар л байна.
Магадгүй би түүнийг хайрласаар л байх ёстой байх л даа.
Шөнөжин сонссон Жисүгийн дуунуудаа ахин чихэвчэндээ аялгуулан автобусны цонхоор хажуугын замруу ширтэн инээмсэглэнэ. Үнэндээ Жисү яг одоо хажуу талын минь суудал дээр цааш харан сууж байлаа.
Автобусанд миний хажуугын суудлаас өөр суудал байгаагүй тул Жисү эхэндээ зогсож байсан ч автобус гэнэт гэнэт тормозлоод байсан тул зүгээр л дэргэд минь чимээгүй суусан юм.
Автобус зогсож бид олон хүний дундуур чихэлдсээр буун би цүнхнийхээ оосорноос татсаар урд алхаж байлаа.
Жисү яг урдхан талд минь алхаж байна. Түүний дуулж буй хоолой чихэнд минь хадагдаж түүний бие яг урдхан талд минь цааш харан алхаж байгаа нь бурхан минь яг одоо намайг алаач! Үнэхээр их догдлол нэг дор авч ингэж хөл хүрэх газаргүй болгож байгаад дараа нь надаас юу хүсээв ээ та!

Би зүгээр л түүний араас ширтсээр явж байхад Жисү гэнэт л зогсон хурдтай эргэж харан би өөдөөс нь харан цочоод бөхийчихөөд хажуугаар нь зөрөх гэтэл тэр гараас минь атгалаа.
Ойрд яасан их гар атгаад байна даа энэ хүүхэд!?
Намайг өөрлүү нь эргэж харахад Жисү атгасан гарлуугаа харцаа шидсэн байх бөгөөд энэ яг л биднийг хосууд шиг мэдрүүлж байлаа.
Жисү харцаа дээшлүүлэн надруу хараад нэг талын минь чихэвчийг буулган
: Ярилцмаар байна.

Би түүнд хариу өгөлгүй нилээн удаан зогссон юм. Тэгтэл Жисү гарнаас атгасан чигээрээ урагш алхаж "Чи ярихгүй байсан ч болноо. Зүгээр л сонс. Явж байхдаа ярья тэгэхгүй бол хоцрох нь"

Сургууль хүртэл хэдий ойрхон яг л 3 алхам мэт санагдаж байсан ч Жисүгийн яриаг сонсож явах мөчид минь тэр л нэг давтамжтай явах Жисүгийн дуулж буй хоолой улам цааш алга болон бидний алхан явах зам яг л нэг нэг метрээр уртсах мэт мэдрэмж төрж байлаа. Миний ухаан санаа аль хэдийнээ Жисүгийн хэлсэн хэдхэн үгэнд хаа нэг тийшээ шидэгдэн агаарт хөвж байсан юм.

Жисү: Би уг нь чамайг сийндэе гэж сийндээгүй юм шүү. Яахав зүгээр л айсан юм. Өөрөө ч мэдэлгүй нэг охиний зүрхэнд 3 жил байсан гэхээр. Тэгээд тэр охин нь нэг л өдөр гэнэт л шууд сэтгэлээ илчилчихсэн гэхээр бүр л самгардсан гэх үү дээ?

Би: Худлаа яриад л. Чи өөр хүнд хайртхй байсан шүү дээ. Ан Киюүнд. Чи түүнд хайртай болохоор л миний сэтгэлийг хүлээж авъя гэж бодоогүй биз дээ.

Жисү: Байсан шүү дээ. Байсан.

Би: Тиймээ байсан.

Жисү: Тэгэхээр одоо бие биенийгээ буруугаар бодохоо болих уу? Бас орой цуг явах уу? Би орой pm бичнээ.

Би: Болж байна!

Бид бие биерүүгээ инээмсэглэсээр би ангируугаа орж Жисү дээш ангируугаа гарсан юм. Оройг хүлээж тэсэхгүй нь!








Удаж удаж залхуурч залхуурч нэг оруулжиндооо за мианхадааааа~үри дэлбээнүүд стэлла мстэлла нтрээс эхлүүлээд дэлбэлзээл байж байна уу 😆♥️🤷🏻‍♀️😘

Love Joshua Where stories live. Discover now