29. Явах ёстой

1.2K 157 7
                                    

Сүёон Үжи хоёрын хурим бүр үнэхээр сүрлэг том болсон.
Сүёоны гэр бүл хамаатан ахлах болон их сургуулийн найзууд нь хүрэлцэн ирж, Үжигийн хувьд гэр бүл хамаатанууд болон ажлынх нь маш олон хамтрагч найруулагчад ирсэн байв.
Ганц үүгээр ч дууссангүй. Үжигийн хувьд маш бүр нэр хүндтэй Өмнөд Солонгосын бүх хүн мэддэг найруулагч биш ч төдий хэмжээний нэрд гарсан байсан тул маш олон сэтгүүлч сурвалжлагчид ч ирсэн байсан.

Сүёон Үжи хоёрын хурим болоод өнгөрсөний дараа мэдээж сүйт бүсгүй цэцэг шиддэг уламжлалтай тул Сүёон өөрийн цэцэгээ шидсэнд Киюүн барьж авах гэсэн ч барьж авч чадаагүй. Харин Сүёоны хамаатны нэг эгч нь авсан юм. Эгч ч гэж дээ 3 насаар л эгч байсан юм.
Сүёон Үжи хоёр ч бал сарынхаа аялалаар яваад өгчихөв.

Жошуа Киюүн хоёр явсаар Киюүний гэрт хүрч ирэн одоо л нэг амарлаа.

Киюүний аав ээж нь дүүг нь аваад гарсан тул тэд зочны өрөөнд тэврэлдэн сууна.

Жошуагын утас дуугарахад Жошуа буйдан дээрээс босон цонхны дэргэд очиж ярина.

Жошуа: Байна уу?
: Аан сайн уу?
:Юу ийм эрт үү?
:Хуваарь өөрчлөгдсөн гэдэг чинь юу гэсэн үг юм?
: Аан. За за ойлголоо. Дуулгасанд баярлалаа.

Жошуа утсаа тасдаад буйдан дээр ирэхэд Киюүн аль хэдийнээ ядраад буйдан налаад унтчихсан байв. Жошуа инээмсэглэн духан дээр нь үнсээд хоёр гар дээрээ өргөн өрөөнд нь оруулж тавиад цонх ширтлээ.

✨✨✨

Ядраад унтаад өгсөн болоод ч тэр үү хацар дагаад шүлс гоожчихсон цонхоор орж ирэх нарны гэрэл байгаагүй тул орой болсныг мэдсэн юм.

Өрөөнд ганцаараа байсан нь нэг л эвгүй санагдаад явчихлаа. Жошуа хаана байна?

Утсаа аван түүнрүү залгатал утас нь энд дуугарч байх бөгөөд түүнийг гэрт байгааг ойлголоо.

Орон дээрээ хэвтэн тааз ширтэн хэсэг нойрныхоо манрааг гаргах гээд хэвтэж байтал Жошуа хаалгаар орж ирээд гэрэл асаалгүй хаалганы баганыг налан надруу ширтэж байв.

Жошуа: Сэрчихсэн үү хайраа?

Би:Мм. Хаана байсан юм?

Жошуа: Гэрлүүгээ оччихоод ирсэн юм.

Тэр миний хажууд орон дээр ирж хэвтээд бэлхүүсээр минь тэвэрлээ.

Жошуа: Би маргааш өглөө үүрийн нислэгээр Вашингтон руу буцахаар болсон.

Би орон дээрээ босж суун түүнрүү хартал Жошуа надад тайлбарлах аядаж байв.

Жошуа:Манай сургуулийн амралтын хуваарьлалтад өөрчлөлт гарсан. Илүү эрт амрахаар болсон тиймээс намайг эргэж ирж шалгалтандаа ор гэсэн.

Би толгой дохин чимээгүй суухад Жошуа араас тэврэн хүзүүн дээр үнэсэн "Зүгээр дээ би удахгүй ирнэ" гэсээр намайг буцааж хэвтүүлэн "Одоо жаахан нойр авъя" гэсээр унтаад өглөө. Харин би яагаад ч юм унтаж чадсангүй. Магадгүй өдөр унтсан болохоор юм болов уу? Хөрвөөсөөр Жошуагын утасны сэрүүлгийг дуугарахад түүнийг сэрээлээ.

                            ✨✨✨

Онгоцны буудал дээр би Жошуагын аав ээжийг нь хальтхан л хараад өнгөрлөө. Тэд их залуухан хүмүүс юм аа. Жошуагын ээж нь жинхэнэ ээж нь биш ч гэлээ түүнд үнэхээр их хайртай бололтой тэврээд л зогсоод байх юм.

Жошуагын аав ээж нь явж Жошуа над дээр ирэн ачаагаа чирсээр бид онгоцны шалгалтын өрөөний урд ирээд түүнийг оруулаад би буцан таксинд суун гэртээ орж ирлээ.

Яагаад ч юм хоосорчих юм. Саяны хэд хоног хамт байсан болохоор одоо яваад өгсөнд нь бие маань дасахгүй байгаа бололтой.

Утсанд зурвас ирэн харвал какаоталкаас Жошуа "Явчихаад ирье ❤️"

Хүлээж байя хайрт минь.











Күэ яхав ээ тиймээ одоо уг нь дөхжил байна даа миний хайртууд минь удахгүй2 ✨💯

Love Joshua Where stories live. Discover now