34. Уучлаарай

1.2K 160 7
                                    

Ачааны машин яг урд минь ирэхийн даваан дээр зогсож харин урдуур минь тэр хүн намайг тэврэн авлаа.

Өнөөх л сэтгэл татам үнэр.

Бүр мартчихсан байна энэ үнэрийг.

Түүнийг өөрөөсөө түлхэн нулимсаа арчихад Жошуа надруу уурлаж байлаа.

Жошуа: Чи тэнэг юм уу? Яагаад зам хөндлөн гэрэл ч харахгүй гүйгээд явчихаж байгаа юм! Яагаад дуудаад байхад сонсохгүй байгаа юм! Чи үхэхийг хүсээ юу новш гэж-

Түүний үгийг таслан би уурлан "Чамд ямар хамаатай юм бэ! Чи одоо надад хамааралтай бил үү! Хурим чинь болж байгаа биз дээ!" замын нөгөө талд зогсох Ан Киюүн рүү харан Жошуа руу харан "Сүйт бүсгүй чинь хүлээгээд байна" гээд замын эсрэг талд гартал Жошуа миний араас ирэн гараас минь татан "Чи ч бас намайг хуурсан" гэсээр гараас минь чанга атган гар минь улайж байсан ч би юм хэлэлгүй "Хэнтэй яаж!" гэсээр уурлан гараа татаж авахад Жошуа Жинхёб ах руу заан "Тэр новштой" гэсээр гараа зангидав.

Би инээн Жошуа руу харан инээхээ болин "Хэрвээ чи надад ингэж хандаагүй бол би өдийд ингээд байж байхгүй" гэсээр мөрийг нь цохьтол Жинхёб ах араас минь ирэн татаад толгойгоо сэгсрэн "Хэрэггүй ээ Киюүн аа" гэхэд Жошуагын нүдэнд миний хэзээ ч хараагүй нулимс цийлэгнэн "Би чамд хайртай байсан Киюүн" гэсээр суларсан нударга нь дахин чангархад нулимсаа залгиж буйг нь би харлаа.

Намайг түүнрүү уурлах гэтэл Жинхёб ах хоёр мөрнөөс минь татан "Сонс Киюүн" гэсээр миний амыг тагаллаа.

Энэ хооронд Жошуа аль хэдийнээ сүм рүү буцсан байв.

Ан Киюүн түүний араас уучлалт гуйн уйлаад гүйж байхыг харсан би толгойгоо эргүүлэн Жинхёб ах руу харахад хажуунаас түрүүний намайг "Хун Киюүн үү" гэж асуудаг гадаад охин ирэн надад бүгдийг ярьлаа.

Жошуаг ирээд удаагүй байхад бүх шалгалт нь аль хэдийнээ хаяанд нь ирчихсэн байсан. Мөн хэтэрхий их хичээлийн шахалтаас болоод хагас нойртой явж байгаад утсаа сургууль дээрээ үлдээгээд хаячихаад ямар ч холбогдох аргагүй болсон тухай. Тэгээд тэр гадаад охиноос нэг утас төгстлөө түр барья гэж гуйж аваад дугаараа сэргээн өөртэй нь хамт дотуур байрандаа нь ирэхэд үүдэнд нь нэг Солонгос охин зогсож байсан бөгөөд Жошуа харчихаад "Киюүн" гэж хэлснийг бодоход надтай андууран түрүүлээд өрөөндөө орсон гэсэн.

Харин оройхон Жошуагаас юм авах гээд ороход Жошуа унтчихсан. Киюүн гээд охин хамт зургаа даруулчихаад өөр хүнтэй дуудлага хийж байхыг хаалганы завсраар харсан. Бодохноо найзтайгаа, найз залуутайгаа уулзсанаа ярьж байгаа бололтой гээд орхисон ч саяхан түүнийг намайг биш гэдгийг олж мэдсэн гэлээ.

Түүнийг өөрийгөө гэнэтхэн Ан Киюүн гээд байсан гайхаад Жошуагын хэлж байснаар Сун Киюүн байсан Жошуагын овог нь Хун гэсэн яагаад Ан гээд байгааг нь ойлгохгүй байсан ч сүүлд Жошуагын инстаграм хаягруу ороод чамтай авхуулсан зургыг нь хараад таг хийчихсэн байхаар нь ороод харсан чинь чи байсан гэлээ.

Үүнийг мэдчихээд гайхаад нэг удаа тэр Киюүнийг байхгүйд нь Жошуагаас асуухад ирсэн өдөрөө манай энд нэг халдлага болж түүнд эцэг эх нь хамрагдчихсан тухай хэлж өөрөө мултарч гарч ирсэн надад туслаач гэж гуйсан гэсэн. Ирсэн өдөр нь сэтгэлийг нь тайтгаруулах санаатай шар айраг ууж байсан ч  Ан Киюүн юу ч болохгүй байна гээд хатуу юм уугаад ихэнхийг нь Жошуад шахсаар байгаад Жошуаг тасраачихсан гэсэн.

Харин өглөө хамт сэрж хэд хоног Киюүн хачин царайлж явсаар тэд эмнэлэг орсон. Орчихоод ирэхдээ Ан Киюүн жирэмсэн болчихоод ирсэн.

Харин тэр гадаад охин нэг л итгэж өгөхгүй байснаа хэлэн түүнийг нэг удаа гадуур дагуулж гаран маш олон идэж уух юм авч өгөн огих эсэхийг нь харсан ч ганц ч огиогүй. Тэгээд Ан Кивүн угаалгын өрөө явж өөрөө ч араас нь ваган явсаар чагнахад утсаар ярьхдаа Англиар ярьж таарсан бөгөөд үзүүлсэн эмнэлэгт нь таньдаг хүн нь байж тааран хуурамчаар жирэмслэн хуурамч бичиг гаргуулж авсан байж таарсан.

Энэ бүгдийг ярьсныхаа дараагаар тэрээр "Хэрвээ чи жаахан л суусан бол үүнийг өөрийнхөө нүдээр харж чихээр сонсох байсан. Ямартай ч Жошуа чамд хайртай" гэсээр тэр биднийг орхин явсан юм.
Харин Жинхёб ах ч тоогой дохин тэр танил эмчийг нь энэ охин аваад ирсэн байсан. Ар тал нь нилээн сайн бололтой тэр эмч нь хүчээр ирсэн байсан гэлээ.

Харин би шууд л оройн нислэгээр Солонгост буцаж ирсэн.

Нэг өдрийн дотор маш их зүйл мэдэж авлаа.

Хэн ч Ан Киюүнийг тийм зүйл хийнэ гэж мэдээгүй биз.

Би гэртээ ирэн бүхэл шөнөжин ухталгүй цонхон дээр суун өглөөний нар мандахад унтахаар хэвтлээ.

Би яг одоо яах ёстойгоо ч мэдэх юм алга.

Нүдээ анин яг зүйрмэглэж байтал утас минь дуугарлаа.

Утасны цаанаас түүний сөөнгөтсөн хоолой "Уучлаарай Киюүн аа уучлаарай"

Love Joshua Where stories live. Discover now