10. Танил бус мэдрэмж

1.6K 201 12
                                    

Аль хэдийнээ манай ангийн ээлж болчихсон байна.

Эхний удаад найрал дуу явсны эцэст миний үзүүлбэр гаран шүүгч нар урдуур минь сууж ардуур нь зарим нэг сурагчид сууж үзэж байлаа. Би сандарч байсан ч сандарлаа дарах гэж тайзны ард амьсгаагаа даран зогсоно.

Үзэгчидрүү харахад Сүёон гараа даллан "бичлэг хийнээ" гэж дохьж байлаа. Тайзан дээр гаран гитараа тэврэн зогслоо. Энэ миний анхны ганцаарчилсан үзүүлбэр би алдмааргүй байна... Би түүнийг энд байгаасай гэж хүсэж байна.

Дуугаа тоглоно.


Би үзүүлбэр дундаа ганц ч удаа нүдээ нээгээгүй. Би алдсан гэдгээ мэдэж байсан. Би чадахгүй нь...

Дуу дуусахад чив чимээгүй танхим л намайг л хүлээж байсан. Би зүгээр л бөхийчихөөд тайзны араар орлоо. Би чадахгүй нь!

Тайзны ард гитараа тэврэн зогссоор л...

Аль хэдийнээ манай ангийнхан гараад явчихсан хамгийн сүүлийн анги ороод ирчихсэн байна.

Гэхдээ би хөдлөхгүй байна. Би явмаар байна. Би түүний царайг хармааргүй байна!

Гэсэн ч би хөдлөхгүй байна...

Жонхан: Хөөе Киюүн зүгээр үү?

Би түүнд хариулаагүй. Түүнрүү уйлж улайсан нүдээр харахыг хүсэлгүй толгой дохьчиход гарахад гадаа Сүёон хүлээж байлаа.

Би тэсээгүй. Сүёоныг хараад дахиад л уйлчихсан. Бас тэр хүнийг би хальт харсан. Дэндүү үзэсгэлэнтэй байсан. Цээж минь хүндэрч байна. Би түүнийг тэвэрмээр байна!

Би Сүёоныг тэвэрч аван чимээгүй мэгшлээ. Би яагаад ийм гунигтай болчихов оо? Бага дунд ангидаа хэзээ ч ийм мэдрэмж авч байгаагүй надад танил бус мэдрэмжүүд хэтэрхий олон мэдрэгдэнэ.

Сүёон бид хоёр ангидаа ороход гэрэл асаалттай ангийнхан явцгааж бид хоёр сандал ширээгээ тэгшилж тавиад цүнхнүүдээ үүрэн сургуулиас гарлаа. Сүёон гарнаас минь чангаар атгасан чигээр манай гэрийн автобусны буудал руу алхана.

Би түүнээс гараа татаж аваад "Сүёонаа харь даа. Би гэртээ ингээд харьчихна." намайг инээмсэглэхэд Сүёон уртаар санаа алдаад "Хүчтэй байгаарай" гэсээр надруу далалсан чигээр өөрийнхөө автобусны буудлын зүг цаашилна.

Би автобусны буудал дээр нусаа татсаар сууж байна. Чихэвч маань эцэс дээрээ байгаа болохоор юм анзаарах ч сөхөө алга.

Тэгтэл хажуугаас минь нэг хүн чихэвчийг минь салгаад "Сүүлийн автобус. Чи уг нь надаас эрт гарсан баймаар юм. Гурван ч автобус ирсэн байх хугацаанд яагаад яваагүй юм?" 

Би түүнрүү зүгээр л ширтэж байлаа. Түүний араас саран гэрэлтэж царайг нь илүү тодотгох нь түүнийг улам л бурхны бүтээл шиг харагдаж байлаа.

Жисү урдуур минь гараа савчин "За за би түрүүлээд явлаа"

Түүнийг суухад автобус хаалгаа хааж хөдөллөө. Би энэ бүрэнхий гудамжинд ганц гэрлийн доор ганцаараа юу хийх билээ араас нь дэмий л алхана.

Би бараг л сэтгэлээ илчилсэн байхад намайг тоогоочгүй юм байж сая надад санаа зовсон уу? Хачин амьтан чинь!

Пөөх би дөнгөж сая юу бодчихов оо? Хачин амьтан? Би Жисүг дөнгөж сая хачин амьтан гэж бодлоо! Энэ бас юун танил бус мэдрэмж вэ?

Намайг гэрийн урдах автобусны буудал дээр иртэл зогсоол дээр Жисү зогсож байлаа. Янз янзын тортой юм чирчихсэн түрүүн анзаараагүй юм байна.

Би түүний араар чимээгүй өнгөрч байтал Жисү толгойгоо эргүүлэн хэн нэгнийг хайна.

Би түүнээс холдоогүй ч нилээн харанхуй зайд ирээд байтал түүний хоолой дахин намайг дуудлаа.

Жисү: Киюүн аа!

Намайг доороо зогсон эргэж хартал...







Жисү өөр нэгнийг тэвэрчихсэн зогсож байсан.

Тэр уг нь сая намайг дуудсан. Тэгтэл намайг эргэж харахад шал ондоо нэгнийг дулаан энгэртээ наачихсан зогсож байна!

Киюүн Киюүн! Тэр намайг дуудсан...?










Сүүлийн өдөр бас мурьсан за ёстой уучил😚✨🙏🏻 ийм муухай админийг уучилж ажаагаарай миний хайртууд💕💋

Love Joshua Where stories live. Discover now