24. Хамгийн том бэлэг

1.4K 166 8
                                    

Төгсөлтийн баяр.

Энд тэндгүй ахлах сургуулийн формтой хүүхдүүд ахлах сургуулиа төгсөцгөөн эцэг эхүүд нь баглаа цэцэг авчирч өгөн хамтдаа зураг даруулцгаана.

Эндээс гараад л жинхэнэ амьдралын их далайд хөлөө тавьж эхлэх гэж байгаа хүүхдүүд юм гэсэндээ цаанаасаа царай нь мишээн гэрэлтэж байлаа. Гоё юмаа би ч бас удахгүй ингээд зогсох байхдаа. Тэр үед Жисү надтай хамт байх болов уу?

Сүёон бид хоёр саравчинд сууж байтал Жүн томоос том цүнхээ чирчихсэн энгийн хувцастай бид хоёр луу гүйж ирээд тэврээд авав.

Сүёон: Үгүй ээ чи чинь!?

Жүн тэврэлтээ салган
:Миний солилцооны хугацаа дуусчихсан одоо оройн нислэгээр Хятад руу буцна.

Яагаад ч юм сэтгэлээс минь бүгд л яваад байх юм. Жисү Жонхан хоёр сургуулиа төгсөж Жүний солилцооны хугацаа дуусан Хятад руу буцна. Бүгд л намайг орхиж байгаа мэт энэ хачин мэдрэмж чинь юу вэ? Ядаж л надад Сүёон үлдэх юм даа.

Намайг юм хэлэхгүй доош харсаар байсан Жүн тэврэн "Хатагтай Сун. Та сайн сууж байгаарай муухай аашт минь. Байнга wechat аар холбогдож байх болохоор wechat тай бол гэж зөвлөе!"

Би: Ойлголоо заавал татаж авнаа.

Жүн: Сүёон ч бас ялгаагүй шүү!

Сүёон: Мэдлээ ахмад аа! Хэхэ.

Бид гуравыг инээлдэн зогсож байтал Үжи хүрч ирэн Сүёон дагаж яван Жонхан Жисүтэй хамт зургаа даруулж байхыг нь харлаа.

Намайг модны доороос ажигласаар байтал Жүн ч явах хэрэгтэй болчихлоо гээд салах ёс хийсээр нөгөө хэдтэй ч бас салах ёс хийгээд яваад өгсөн. Холоос хөгжилтэй харагдах тэднийг ажиглан зургийг нь дараад дахиад л бодолд автана.

Өнөөдөр яагаад ийм бодол болоод гунигтай байгааг хэн мэдхэв?

: Кхм.

Тонгойсон байсан толгойгоо дээшлүүлэн харахад Жисү өөрөө ч цаанаасаа харагдахгүй маш их цэцэг барьчихсан урд минь зогсож байлаа. Нүдээрээ инээмсэглэж буй нь сүүлийнх мэт л санагдаж байна.

Жисү: Надад цэцгийн баглаа авчраагүй хэрэг үү? Хөөе би төгсөж байна шүү дээ?!

Би: Цэцгийн баглаа авчраагүй ээ уучлаарай. Бэлэг өгчихвөл сүүлчийнх юм шиг санагдсан юм.

Сүүлийн өгүүлбэрээ арай гэж амнаасаа унагатал Жисү барьсан бүх цэцгээ хажуугын модон сандал дээр тавин урд минь өвдөглөж суугаад гараас минь атгалаа. Юу хийгээд байгааг нь гайхаж байтал
: Ийм том бэлэг өгсөнд баярлалаа Сун Киюүн. Чи бол миний хамгийн том бэлэг.

Love Joshua Where stories live. Discover now