15. Дуу

1.6K 210 17
                                    

Мүн Жүнхүй яг манай хажуу ангид хуваарилагдсан байна.

Хичээл тараад удаагүй байсан тул би ч дэвтэр номоо цааш нь хийн сууж байтал Сүёон дахиад л намайг шоолон инээнэ. Миний арьсны өнгө үнэхээр яг л наран шарлагын газар хэдэн цаг хэвтчихсэн юм шиг борлочихсон байсан хэрэг.

Тэгээд бүр энэ аймар арьстайгаа Жисүтэй уулзсан гэж бодоход хаа нэг газрыг ухаад тэндээ үүрд бүгчихмээр л байна шүү!

Сүёонтой хэлхэлдсээр ангиас гарч ирэхэд Жүн ангийн үүдэнд хүлээж байх бөгөөд
"Өнөөдөр баярлалаа. Тэгээд талархсанаа илэрхийлж болох уу?"

Намайг хариу хэлж амжаагүй байтал Сүёон хурдхан шиг толгой дохин зөвшөөрөл өгчхөв. Энэ мууг дээ!

Жүн инээмсэглэн бид хоёрыг дагуулан сургуулиас гарлаа. Жүн утсаар яриатхъя гээд явсан тул би Сүёоныг татан
: Яагаад зөвшөөрчихөв?

Сүёон: Би чамайг Жисүг мартаасай гэж хүсэж байна.

Би: Яагаад?

Сүёон: Чи хэтэрхий их зовоод байна шүү дээ!

Би зүүн гараараа сул тавьсан үсээ арагш нь самнан хацраараа агаар дүүргэн гаргатал Сүёон гарыг минь татан Жошуагын нэртэй бугуйвчийг хараад
:Олчихоо юу!

Би: Жисүд байсан.

Сүёон ойлгоогүй царай гарган "Үерхэж байгаа юм уу?"

Би уртаар санаа алдаад мэдэхгүй байгаагаа илэрхийлээд Жүний араас харан зогслоо.

Жүн ч бид хоёр дээр буцаж ирэн "Ашгүй манай найз байна гэнээ. Одоо холгүй газар болохоор уйдаагүй биз дээ"

Сүёон гэнэт л сэжиглэнгүй хараад "Чи ер нь бид хоёрыг хааш нь дагуулж яваад байна? Хүн амьтан нээх явдаггүй нарийн гудам мудамруу ороод л"

Жүн: Аан харин манай найз угаасаа ийм зожиг хүн л дээ. Ойлгоорой дээрээс нь ажил мэрэгжилтэй нь холбоотой болохоор л.

Би: За гялс харуулах гээд байгаа юмийг чинь харчихаад явъя. Ажил гарчихлаа.

Жүн толгой дохин бид хоёр байшин өнгөрөөд л түүний найзын студи гэх газар ирэв.

Нээрээ л ингээд харахад хүн бараг үзэгдэхгүй нарийн гудманд жижиг ч биш том ч биш байшин.

Жүн шууд л хаалгаар нь явж ороод
: И ЖИХҮН! Би ирлээ.

Жүнийг гэрээр нь дүүрэн хашгиран гэрийн эзнийг дуудахад хажуугынх нь өрөөнөөс надаас нээх өндөргүй цав цагаан залуу гарч ирэн Жүн рүү хараад дараа нь бид хоёрлуу харан хөмсгөө өрөглөө.

Ширүүн харцтай юм бэ?

Жүн шууд л тэр залууг очоод тэвэрч аваад "За энэ нөгөө асуугаад байсан охин чинь шүү дээ"

Тэрээр надруу заахад Жихүн гэгч залуугын бараг л нээлттэй үгүй нь мэдэгдэхгүй байсан нүд төсөөлж байснаас минь ч томорч шууд л хүйтэн царайтай гэх тодотголыг минь авч шидэн дулаахнаар инээмсэглэв.

Тэр хоёр биднийг арай өөр том өрөөнд оруулж ирэхэд шилэн ханатай тусгаарласан өрөө ерөнхийдөө дуу бичлэгийн өрөөнд нь ороод ирсэн байв.

Жихүн түрүүн надаас нилээд хэдэн юм асуусан нь "Надад хэдэн дуу дуулж өгч чадах уу?"

Дуу бичлэгийн өрөөнд нь орж ирэн Жихүнээс авсан дуугаа барин эхлээд аяаа сонслоо.

Нилээд хэд давтаж дуулсаны эцэст Жихүн дуугаа бичиж аван би тэр өрөөнөөс гарч ирэв. Үнэнийг хэлэхэд бүтэж үхэх гэж байлаа.

Жихүн: За тэгэхээр би чамаас ерөнхийдөө энийг чинь олон нийтэд цацаж болох талаар зөвшөөрөл авах ёстой. Чи өгөх үү?

Би: Аан чи итгэлтэй байна уу Жихүн аа? Миний дуу тэр хүмүүст таалагдана гэдэгт.

Намайг гараараа оролдон дальдчиж эхэлхэд Жихүн өөдөөс инээмсэглэн
: Зүгээр Үжи гээ. Жүн бас Сүёон. Та хоёр наад охиндоо өөрийг нь үнэлэх үнэлэмжийг зааж сурга.

Жүн: Яг л Жисү хёнд заасан шиг үү?

Үжи: Яг тийм. Чи чадна биздээ.

Жүн: Yes sir.

Миний эргэн тойронд хэтэрхий их Жисү байх чинь.

Намайг бодож дуусав уу үгүй юу Сүёон хажуунаас минь хатган Үжигийн YouTube хаягруу орсон байх бөгөөд тэнд яг миний дуулсан өрөөнд Жисү сууж байгаа бичлэг байх нь тэр.

Тэгэхээр тэд бүгд бие биенээ танина гэсэн үг үү?






Ватт нээрээ хог болжээ -..-
Удааж байгаад сооори ми~
Дэлбээнүүддээ хайртай шөө❣️

Love Joshua Where stories live. Discover now