18. Хамт

1.5K 191 11
                                    


Би гэртээ орж ирээд л ичиж улайсан амьтан дэрэндээ толгойгоо наагаад хашгирч байгаад шууд л sns хаягуудаа онлайн болгосон. Түүнийг надруу чат бичнэ гэхийг санаад л шууд идэвхитэй болсон ч тэр надруу ганц ч чат бичээгүй. Би бүр утсаа барьсан чигтээ хэзээ чат ирэх вэ? Гэж хүлээсээр байгаад унтчихсан байсан юм. Өглөө цагны минь сэрүүлэг дуугарахад л сэрэн утас минь цэнэггүй унтарчихсан байгааг хараад Жисүд урам хугаран утсаа цэнэглээд босон угаалгын өрөөнд орлоо.

Намайг угаалгын өрөөнд ороход Кихэ суултуур дээр сууж байсан бөгөөд нээх нойрмог юм надруу хараад "Сайхан амарсан уу? Эгчээ" гэхэд нь "Мм манай Кихэ?" гэхэд Кихэ зөрүүлж толгой дохисон болчихоод суултуур дээрээс бослоо.

Кихэ надтай хамт нэг өрөөнд унтахаа болиод бараг л 7 хонож байна. Нэг өдөр хар дарсанаасаа хойш аав ээж хоёртой унтдаг болчихсон.

Намайг өрөөндөө орж ирэхэд утас минь цэнэглэгдээгүй байх бөгөөд залгуураа залгахаа мартчихаж.

Тэнэг толгой гэж өөрийгөө хараасаар түр зуур ч болов цэнэглэх гээд залгуураа залгалаа.

Дүрэмтээ өмсөн доош буун өглөөний цайгаа уучихаад гэрээс гарах гэж байхдаа утсаа салагтал дөнгөж 10%... Болохгүй нь ээ.

Цэнэглэгчээ цүнхлээд зам уруудан алхлаа. Өчигдөр цас орчихсон болохоор жаахан сэрүүхэн байх бөгөөд гадаа бүрхэг байна. Ямар сонин гунигламаар өдөр вэ?

Өчигдөрийн Жисүгийн чат бичээгүйг бодох төдийд л хачин болон толгойгоо сэгсэрсээр буудал дээр ирэхэд Жисү аль хэдийнээ ирээд зогсчихсон хоёр гараа үрээд зогсож байлаа.

Жисү: Өө Киюүн аа сайхан амарсан уу?

Түүнийг юу ч болоогүй юм шиг ингэж асуухад нь ууртай байсныг ч хэлэх үү? "Тийм" гэж хариулаад л орхив.

Жисү гэнэт л хажуунаас тэвэрч аван хошуугаа унжуулан "Наасиймбээ?" гэхэд нь би гайхсандаа болоод нүдээ бүлтэртэл түүнийг харж байсанаа мэдэлгүй зогссоор л байж.

Намайг хариулахгүй байсанд гараа татаж аваад урагш харлаа. Би үнэхээр хачин харагдсан байх даа?

Жисү: Өчигдөр яагаад чат бичээгүй юм?

Түүний хоолой үнэхээр намуухан.

Би: Чи өөрөө бичнэ гэж хэлээд бичээгүй биз дээ.

Жисү: Ха! Би зөндөө олон чат бичсэн чи ганцад нь ч хариулаагүй.

Love Joshua Where stories live. Discover now