28. Зөвшөөрсөн.

1.3K 146 8
                                    

Нэг өглөө сэрээд л хамгийн их айж байгаа давааг давах өдөр ирчихсэн байлаа.

Босон угаалгын өрөө орчихоод инээмсэглэн гарч ирэхэд хайрт минь босоод цэвэрхэн хувцаслаад гал тогооны өрөөнд дуу аялан өглөөний цай бэлдэж байх юм.

Түүнийхээсээ араас тэврэн духаа нуруунд нь наалаа.

Жихүн: Сэрчихсэн үү хайртаа?

Би: Мм. Толгойгоо дохьсоор араас нь тэвэрсэн тэврэлтээ чангалтал Жихүн хийж байсан зүйлээ болин эргэж харан инээмсэглээд

: Өнөөдөр бэлэн үү?

Би: Үгүй ээ!

Жихүн: Яаааагааааад???????

Би: Айгаад байна шүү дээээээээ!

Жихүн: Хөөе Ким Сүёон! И Сүёон болохыг хүсэхгүй байгаа хэрэг үү? Ердөө хоёрхон хүнтэй уулзах уулзалт!

Би: Тэр хоёр хүн чинь чиний аав ээж!

Жихүн өөрөөс нь холдон том өрөөний буйдан дээр суухаар явсан найз охиныхоо араас "чиний ирээдүйн хадав аав ээж" гэж ориллоо.

Хариу байгаагүй тул хэсэг хугацаанд гал тогоонд зогсож байгаад жүржийн шүүс аягалан том өрөөнд очиход Сүёон байсангүй.

Гайхан унтлагынхаа өрөөнд очтол Сүёон бүх хувцасаа талаар нэг тараачихсан "юу өмсвөл таалагдах бол? Задгай лав байж болохгүй ээ тэнэг шүү дээ юу гэж ч бодох юм билээ? Хэт энгийн ч бас байж болохгүй аэшшшш" гэж үгэлсээр хувцас дундаа төөрөн заримыг нь шууд шүүгээрүүгээ шидэж байлаа.

Жихүн үүнийг нь харчихаад инээн ард нь очин тэврээд "зүгээр дээр цуг явж байхдаа авсан усан цэнхэр даашинзаа өмсчих"

Би: Доогуур нь өмсөх гутал байхгүй ээ?

Жихүн санах алдан утсаа аван нэг дугаар хийж залгаснаа англиар яриад эхлэв. Сүёон ярианаас нь бага сага гадарлаж байсан ч заримыг нь буруу ойлгосон байх гээд тоосонгүй.

Удсан ч үгүй хаалга нь дуугаран Жихүн доош буугаад буцаж ирэхдээ бага хэмжээтэй хайрцаг барьсаар орж ирэн хайрцагаа орон дээр тавин буцаж Сүёон дээр очин Сүёоныг өргөн орон дээр суулгалаа.

Сүёон Жихүнийг дагуулж харсаар л.

Жихүн инээмсэглэн хайрцагыг нээхэд үнэхээр чамин өндөр өсгийт гарч ирсэнд Сүёон түрүүний утсаар ярьсан зүйл нь байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Үжи үнэндээ утсаар ярьж байхдаа үнэ өртөг хамаагүй гээд байсан хайрцагных нь тагыг харахад "Zara" байх бөгөөд доохон талд нь үнэ нь ил харагдана. 25.000.000₩

Love Joshua Where stories live. Discover now