6. Эрхийг нь өгч байна

1.7K 217 7
                                    


Тэр өдрөөс хойш Жонхан ах намайг сургууль дээр харахаараа л надруу ирэмдэг болчихсон.

Би ичиж улайж явсаар өнөөдөр Сүёоны шүүхэд шүүхдүүлээд сууж байна.

Сүёон: Хичээлийн дараа яриатай шүү охион.

Сүёон хоёр хуруугаараа өөрлүүгээ заачихаад буцааж надруу заан урагш харлаа.
Мэдэхгүй юм даа Жонхан ах ч дажгүй...

Байз байз. Юу бодоод байгаа юм Киюүн! Жонхан ах дажгүй ээ! Солиорч л дээ солиорч!

Хэтэрхий бодолд автан цонхоор гөлөрчихсөн сууж байтал толгойг минь нэг юм ирээл мөргөчих шиг боллоо. Ухаан орон урагш хартал математикийн багш миний хажууд ирэн зогссон байх бөгөөд дэвтэрийг минь дэлгэж үзэн толгойруу саваагаараа цохиод урагш явлаа.

Элдэв зүйл бодсоор байтал хичээл ч гэж авах юм гүй болох нь дээ...

Арай гэж хичээл завсарлан математикийн багшийн ууртай харцсанаас салаад сууж байтал Сүёоны харц ирлээ. Бурхан минь!

Сүёон: Тэгэхээр юу ч гэсэн гарцгаая.

Бид хоёрыг гарах гэж байтал ангийн урд хаалгаар багш орж ирэн бүгдийг нь суудалдаа суухийг санууллаа.

Бид суудалдаа суун ангийн багшийн яриаг сонсож байтал сургуулийн урлагийн наадам болох гэж байгаа гэдгийг сануулав.

Ийнхүү урлагийн наадмаар шалтаглан ахлах ангийнхан гадаах моддыг туузаар ороож өнөөдрийн хичээл дуусгавар болсон юм.

Одоо цаг 12. Бид 2 гэхэд бүх зүйлээ дуусаж гэртээ очин хувцасаа солиод буцаад сургууль дээр 3 гэхэд бэлэн байх ёстой болохоор бид хурлан ажиллах хэрэгтэй бололтой.

Сүёон: Өө еэссс. За ажиллаж байхдаа ярья хоёулаа.

Багш: Сүёон Киюүн хоёр яваад 3давхарын багш нарын өрөөнөөс туузнууд аваад ирээрэй та хэдэд найдлаа шүү.

Хүүхдүүд: Заа.

Сүёон бид хоёр 3 давхарлуу гарч байхдаа ярилцана.

Сүёон: Тэгэхээр тэр төгсөх ангийн ах чинь юу сан билээ?

Би: Хэн... Жисү юу?

Би түүний нэрийг аль болох аяаархан хэллээ.

Сүёон: Үгүй ээ. Жонхан гээд

Би: Аан. Дээр надад тусалсан юм. Тэгээд л... Өөр ямар ч холбоо байхгүй ээ!

Сүёон: -..- зиа заа. Байз даа. Жисү гэж хэн юм бас!

Би: Юу вэ хэлээгүй билүү?

Сүёон: Үгүй

Би: Нөгөө Жошуа

Сүёон зогсож байсан газраа таг гацсан байх бөгөөд "Хөөх тэгэхээр та хоёр нэг сургуульд сурдаг байх нь! Янзтай"

Бид ийнхүү ярилцаж байтал миний мөрөнд хүн хүрэхэд эргэж хартал Жонхан ах зогсож байв.

Би: Өө сайн байна уу сонбэ?

Жонхан: Сайн сайн уу Киюүна? Бас чи намайг хүндэтгэхгүй байсан ч болноо. Зүгээр л Жонхан.

Би: Яаж тэгэж болох вэ дээ!?

Жонхан: Би эрхийг нь өгч байна. *ирмэх*

Сүёон: Кхмм!

Сая л бид хоёр бие биенээсээ харцаа салган Сүёонруу харлаа.

Тэгтэл... Сүёоны ард тэр хүн зогсож байна.

Жонхан: Сайн уу? Хэн билээ?

Сүёон: Сүёон! Киюүний ангийн хүүхэд.

Жонхан: Аан.

Жонхан Сүёоныг давуулж хараад "Ээе Жисү. Юу хийж байгаа юм?"

Жисү: Чамайг хайж байна. Багш биднийг урлагийн танхимийг зас гэсэн.

Жонхан: Жил болгон л...
Баяртай Киюүн аа. Баяртай Сүёон аа!

Жонхан Жисүгийн мөрөөр тэврээд цааш алхах бөгөөд бид түүнийг араас нь ширтэж байтал Жисү мөрөө давуулж нэг харчихаад яваад өглөө.

Тэр сая эргэж харсан уу!?

Love Joshua Where stories live. Discover now