30. Хун Киюүн

1.1K 154 18
                                    

Жошуатай холбоо бариагүй удлаа.

Тэр яваад 1сар болоод ирнэ гэсэн ч яваад аль хэдийн 5 сар өнгөрчихсөн байна. Тэр очоод л 1сар гаран болоод гэнэт л холбоо тасарчихсан.

Түүнрүү зурвас бичиж залгасан ч алинд ч хариулаагүй юм.

Харин дөнгөж сая 30хан минутын өмнө сонссон зүйлдээ би огт итгэсэнгүй.

Жошуагаас надад дуудлага ирсэн. Би үнэхээр их баярлаж билээ. Шууд л дуудлагыг нь аваад өөрийн эрхгүй инээмсэглэн чангаар хариулсан ч харин өөдөөс минь Жошуа биш шал өөр нэгэн хариуллаа.

3 жилийн өмнө Жошуатай үерхэх гэж байсан охин Ан Киюүн байсан.

Тэр Жошуагын утсыг аваад гэнэт л миний хоолойг сонсоод инээж эхэлсэн.

Тэгээд "Байна уу? Аан Киюүн үү? Би Ан Киюүн байнаа. Би чамтай адилхан нэртэй гэхдээ овог нь өөр л дөө. Чамайг Жошуа ах их ярьдаг байсан шүү араас нь их гүйдэг гээд" гэсээр үргэлжлүүлэн надад өөрийгөө Жошуатай жилийн өмнөөс харилцаж эхлээд үерхсэн гэдгээ хэлсэн бөгөөд хэдэн сарын өмнө Солонгост ирсэн нь ажлаар ирсэн ч чамтай таараад эцэг эх дээрээ очилгүйгээр чам дээр хэд хоног өнжсөн гэл үү? Гэх мэт зүйл асуусаар хамгийн сүүлд нь тэд сүй тавьснаа хэлсэн юм.

Ан Киюүн: Би Хун Киюүн болно. Жисү ах бид хоёр 7 хоногийн өмнө сүй тавьсан. За за би зүгээр л энийг хэлэх гэсэн юм гээд л утсаа тасалчихсан.

Харин одоо. Тэд надруу хамтдаа авхуулсан зургаа явуулж байна.

Жошуагын надаас холбоо тасарсан явдал Ан Киюүн байсан гэж үү? Яагаад яагаад?

⚡⚡⚡

Өчигдөр оройхон л зөөлхөн сэвшээ салхи салхилж одод түгсэн цэлмэг тэнгэр байсан бол өглөө үүрээр жаахан цас хаялаад эхэлчихсэн байна.

Би урьд шөнө огт унтаж чадаагүй. Үгүй ээ ер нь тийм зүйл сонсчихоод яаж ч унтах билээ? Ямар хүн л хайртай хүнээ гэнэт алдчихсанаа мэдээд шөнө нойр авах билээ?

Би тусдаа амьдарч эхэлсэн.

Шинэ хичээлийн жил эхлээд л би зун ажилласан цалингаараа нэг өрөө байр түрээсэлж авсан. Одоо ч ажилаа хийж хажуугаар нь сурч байгаа.

Аав ээж хэрэггүй гэсэн ч би завгүй байсан нь илүү дээр юм шиг санагдаж байсан юм.

Гэрээс гаран зөөлөн хаялах цасан дундуур орон сургуулийн зүг алхлаа.

Love Joshua Where stories live. Discover now