19. Үгүй

1.5K 183 11
                                    

Үжигийн талаас.

Над шиг бараг л гэрээсээ гардаггүй хүн өнөөдөр гадаа гоё байгааг ч хэлэх үү? Гэрээсээ гаран алхаж хажуугын каферуугаа орон олон хүн дараалласан эгнээнд жагсаж зогслоо.

Гадаа гоё байгаа ч иймэрхүү юманд дургүй юмсан.

Урд талын хүмүүс минь цөөрсөөр ашгүй нэг кассан дээр иртэл урдаас танил хүн "Та юу захиалах вэ?"

Би: Сүёон байхаа?

Сүёон: Аан таньлаа. И Жихүн?

Би: Тиймээ. Жихүн байна.

Намайг түүнрүү инээмсэглэхэд Сүёон ч өөдөөс минь инээмсэглэн
: Захиалгаа өгөөрэй

Би: Нэг американо.

Сүёон: Американо их гашуун байдаг яаж уугаад байдаг юм бэ?

Би: Сурчихгүй юу даа.

Намайг түүнтэй ярин кофегоо авахад Сүёоны ээлж солигдож байгаа бололтой өөр нэгэн охин ирэн Сүёон тэр охинд далалсаар цаашаа орлоо. Хүлээж байсан даа ч яахав дээ Сүёоных манайхаас холгүй юм байна лээ.

Түүнийг хүлээн кафен урдах ил сандал дээр суун утсаараа оролдож байтал ардхан талд минь сууж байсан залуу Киюүн гэх охиноор дуулуулсан дууг тоглуулан амандаа даган дуулж байв. Ийм мэдрэмж их гоё шүү!

Сүёон кафегаас гарч ирэн намайг харалгүй шууд л цааш явчихсанд босон араас нь очин татлаа.

Сүёон гайхсан бололтой эргэж харснаа намайг хараад
: Яваагүй байсан хэрэг үү?

Би: Чамайг хүлээж байсан юм. Танайх манайхаас холгүй шүү дээ.

Тэр охин их жижигхэн өхөөрдөм. Хэдий би намхан нуруутай ч ийм хөөрхөн харагддаг намхан хүн харж байсангүй.

Сүёон бид хоёр зам даган алхаж байхад хэдийн цас орсон ч дулаахан үлээх салхинд түүний үс нармилзана.

Сүёон: Үжи чи хэдэн настай вэ? Тусдаа ажил эрхэлдэг гэж бодохоор чи бид нараас хамаагүй ах байх тэ?

Би: Хаха. Үгүй ээ. Тийм ч ах биш.

Сүёон: Тэгээд хэдэн насаар ах гэж?

Би: Би Жош Жонхан хоёртой чицуу.

Намайг гадуур хувцасныхаа хармаанд гараа хийн мөрөө хавчсан болоод хариулахад Сүёон гайхан намайг яагaaд сурахгүй байгааг минь асуулаа.

Би түүнд зүгээр л сурах сонирхолгүйгээ ойлгуулаад өнгөрөхөд аль хэдийнээ Сүёоны гэрийн хажууд ирсэн байв. Сүёон надруу даллан хашааныхаа хаалгыг нээхэд нь

Love Joshua Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang