31. Би зөвшөөрч байна.

1.1K 160 10
                                    

Хайр бүхэн сайхан төгсдөг гэж би итгэдэг байлаа.
Гэвч энэ зөвхөн миний тархин доторх хий хоосон мөрөөдөл байж.
Үлгэр болгон дээр аз жаргалтай төгсгөл байдаг ч, дэлхийн хэмжээний бүх зохиолууд биш ч гэлээ ихэнх нь аз жаргалтай төгсдөггүй юм байна.
Бид зөвхөн тэрхүү зохиолуудын эхний бүлгийн төгсгөлийг л уншаад өнгөрдөг аж. Тэгээд л хайрын тал дээр ганц ч үнэн зөв мэдлэггүй юмсанж.

7 хон хоног өнгөрөхөд би хэн ч үл таних нэгэн болж зүс царайгаа алдсан байлаа. Хоолноос гарч зөвхөн ус л ууж байв. Сүүлдээ ус уухад ч хүндрэлтэй бие минь муудаж байсан юм.
Нүднээс гарч өөрийнхөө биеийг толинд харахад яг өөртөө таарсан бие минь алга болж ташааны минь яс тодорч хоёр хөлөнд минь маш том зай үүсэж хацрын минь яс товойж харагдаж байлаа.
Хичнээн инээж байв ч энэ аймшигтай нүүрэнд минь инээд бус гуниг хүмүүст харагдаж байгаа бололтой.

Сүёон өнөөдөр ирнэ. Магадгүй тэр намайг хараад загнах болов уу?

Хаалганы хонх дуугарах үед буйдан дээрээс босон хаалга нээхэд Сүёоны ард нэг том хар хувцастай залуу Сүёоны ачаа бараа бололтой зүйл өргөсөн байх бөгөөд Сүёон намайг хараад цочирдсон бололтой шууд л тэвэрч авахад миний ил гарсан мөр норж байв. Яагаад уйлаад байгаа юм бэ?

Сүёон гэрт орж ирэн өнөөх залуу бөхийчихөөд гэрээс гарсан бол Сүёон надтай хамт буйдан дээр суучихаад тэр урилгыг харан эвтэйхэн буцаагаад тавьлаа.

Урссан будгаа нойтон сальфетикаар арчаад намайг тэврэн "Хун Жисүг болгож өгнө дөө" гэсээр санаа алдав.

Сүёон: Чи бүр турчихаж. 7 хон хоног өнгөрсөн байхад ийм аймар болчихдог. Аав ээж 2 чамайг харсан уу? Уулзсан уу?

Надад ярих ч тэнхэл байгаагүй тул зүгээр л толгой сэгсэрлээ.

Сүёон: Ан Киюүн муу алмас жаргах замын садаа.

Би зүгээр л Сүёоны мөрийг дэрлээд нүдээ анилаа. 7 хоног толгойны өвчин болсон дахиж бодмооргүй байна.

Нэг нүдээ аних төдийд л Жисүтэй өнгөрүүлсэн бүх дурсамж нүдний өмнө эргэлдэж чихэнд минь Сүёоны намайг дуудах сандрах сонсогдож байлаа. Нүд минь надад захирагдахгүй нээгдэхгүй байсан юм.

Тэгэж ухаан алдсанаасаа хойш би яг 5цагийн дараа ухаан орсон юм. Сүёон хэлсэн л дээ.

Би өрөөнийхөө орон дээр хажууд минь эмч нүдэн дээр минь гэрэл тусган нүдээ эргэлдүүлэхийг сануулж байв.

Love Joshua Where stories live. Discover now