8. Миний хайртай хүнийх

1.6K 199 17
                                    


Би одоо ч түүнрүү ширтсээр байна.

Бяцхан инээмсэглэл хацарт минь тодорч нүд минь хайраар бялхана.

Би яагаад чамд ингэтлээ дуралчихсанаа багa багаар

Илүү ихээр мэдэрсээр л байна...

Миний дууны бэлтгэл аль хэдийнээ тарсан бөгөөд би бараг 2 цагийн өмнө харсан дүр зураглалаа одоо ч мартаагүй үргэлж нүдэнд минь тэрхүү дүрслэл байн байн давтагдаж түүний минь уяангалаг хоолой чихэнд минь дахин дахин цуурайтаж байсан юм.

Харин намайг автобусны буудал дээр ирэхэд тэр чихэвч зүүчихсэн доороо хөдөлж амандаа дуу аялан байсан.

Би түүнийг холоос ажиглан яг л бурхны төгс бүтээлийг дахиад хэзээ ч харахгүй юм шиг ажиж байлаа.

Тэгэхэд л тэр надруу харцаа өргөн бид харц тулгарсан юм.

Зүрх минь хэвийн байдгаасаа илүү түргэн цохилж түүнийг миний нэрийг дуудахад бараг л зогсчихсон байх.

Түүний уяангалаг хоолой миний нэрийг дуудан цуурайтсан.

Жисү: Харих гэж байгаа юм уу Киюүн аа?

Би: Тиймээ. Сая л тарж байна.

Одоо оройн 8 цаг өнгөрч байсан болохоор ажлийн цаг ч дуусаад 2 цаг өнгөрсөн байсан юм. Автобус үнэхээр цөөхөн хүнтэй ч бидэнд зэрэгцээ хоёр суудлаас өөр суудал олдоогүй болохоор одоо зэрэгцээд явна.

Тэр чимээгүй л урагш харан нэг гараа өвдгөн дээрээ тавин хөлөө доороо хөдөлгөнө. Энэ удаа би зориг гаргах хэрэгтэй байх?

Би: Та урлагийн наадмаар юунд орсон юм?

Жисү: Хамтлаг бас чөлөөт номерт сонгогдсон. Харин чи?

Би: Аан. Би чөлөөт үзүүлбэрт сонгогдсон.

Жисү: Аая ангийн гол хүн байх нь ээ.

Тэр өөдөөс минь анх удаа инээмсэглэсэн юм.

Дэндүү гэрэлтсэн инээмсэглэл.

Жисүгийн буух буудал ирэхэд тэр надруу дараа уулзья гэж далалсаар буусан юм.

Би яг одоо хөвөн чихрэн навчтай ганц эвэртүүд амьдардаг огтоос хар муу муухай зүйлгүй газарт байгаа юм шиг л баярлаж байна! Би үнэхээр их догдолж байна! Тэр дэндүү сайхан нэгэн.

🎸🎸🎸

Өрөөндөө гитараа барин хэдэн нотнуудаа цээжилэн сууж байтал утсанд минь зурвас ирлээ. Цагруугаа харан "Ийм орой хэн?" гэсээр утсаа нээхэд миний төсөөлөөчгүй хүн байсан юм.

Жисү: Байна уу?

Би: Тиймээ байна.

Жисү: Аан ашгүй. Юм асуух гээд.

Би: За

Жисү: *Зураг илгээх* Чинийх үү?

Үнэндээ энэ миний хаясан түүний бугуйвч байсан юм. Тэр яг л миний бодож байснаар олчихож. Гэхдээ надаас яах гэж өөрийнхөө бугуйвчийг минийх үү гэж асуугаад байгаа юм бол? Би одоо яах вэ?

Би: Тиймээ минийх...

Жисү: Аан. Гоё юмаа хаанаас авсан юм?

Би: Үнэндээ... Олж байсан юм.

Эцэст нь би үнэнээ хэлэхээр шийдсэн.

Жисү: Аан. Зүгээр л их гоё юм.

Би:Тиймээ их гоё.

Жисү: Чи гадаад нэргүй гэсэн штээ. Яагаад энэ бугуйвчинд дуртай юм?

Би: Учир нь
Typing...

Жисү: Typing...

Би: Наад бугуйвч чинь миний хайртай хүнийх байгаа юм. 3 жилийн өмнө автобусанд унагаахад нь олж байсан. Тэгээд л би нандигнадаг юм.

Жисү: *seen*







A/n: Kiaxx etses suuldn mnai Kiyoon zorig grgaw :> ❤️

Түрүү өдрүүд админийгаа үнэхээр уучлаарай🙏🏻
My shy boy
My distortion in the world фикүүдийг оруулах өдрүүдэд админ нь өвчтэй байсан тул үнэхээр утас шагайх ч хүчгүй байлаа🤧 хүлээлгэж байгаад уучлаарай хайртайшүү❤️

Love Joshua Where stories live. Discover now