25. Санасан байна.

1.3K 170 1
                                    

Вашингтон хот.

3 жилийн дараа.
Аль хэдийнээ энд ирээд 3 жил өнгөрч. Энэ 3 жилийн хугацаанд би ганц ч удаа Солонгост буцаж очсон удаа байхгүй.

Хэдий гэр бүл найзууд мөн Киюүнтэй байнга холбоотой байсан ч тэд ч би ч Солонгосын талаар нэг их ярьдаггүй байлаа.

Харин одоо л Солонгос руу явах ажилтай болсон тул дотуур байрандаа ачаагаа баглаад үүрийн нислэгтээ бэлтгэн өрөөндөө зогсож байна.

Намайг чимдомандаа хувцасаа хийчихээд орон дээрээ хэвтэж байтал өрөөний минь хаалгыг хэн нэгэн тогшин түүнд орох зөвшөөрөл өгтөл манай ангийн Кэеси зогсож байх бөгөөд нөгөө л нэг дулаахан инээмсэглэлээ тодруулсаар үүдэнд минь зогсоно.

Би: Сайн уу Кэеси чамд юу хэрэгтэй вэ?

Кэеси: Умм Жошуа чи надтай маргааш хамт гадуур гарах уу?

Тэр үүнийг асууж байхдаа гараа урдаа барин хуруунууд нь хоорондоо түлхэлцэн яг л дотоод хоёр хүн нь хоёр талд маргах шиг харагдаж байв.

Би: Хэе Кэеси үнэхээр уучлаарай би өглөө үүрээр Солонгос руу буцахаар болсон л доо.

Тэр миний хариултыг сонсон бүлтгэр тунгалаг нүд нь бүр ч томрон өрөөг минь нэгд нэгэнгүй тойруулж хараад "Эргэж ирэхгүйгээр үү?" хэмээн том нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр асуулаа. Юу болоод байна?

Би: Юу үгүй ээ. Би эргэж ирнэ. Тэгээд хоёулаа гадуур гарцгаая тохирох уу?

Кэеси: Тохирлоо. Сайн яваарай Жош!

Саяхан л уйлах гэж байсан охин инээмсэглэн урт үсээ намируулсаар өрөөнөөс минь гарлаа.

Түүнийг жүжигчиний ангид шалгалтгүй орсон гэхэд гайхах зүйлгүй.
Гэвч үнэндээ тэр хөгжимчин. Морин хийлч. Их мундаг охин.

Түүний тоглож буйг харахаар ахлах сургуульд Киюүн анх тайзан дээр гитараа барьж байсан дүр төрх бодолд минь үргэлж гэрэлтдэг юм. Санаж байна Киюүн удахгүй очлоо чам дээрээ.

✨✨✨

Их сургуулийн 1дүгээр анги.

Чонсүг их сургууль шүүх прокурорын анги.

Багш: За өнөөдрийн хувьд лекц тарлаа. Та бүхэн дараагийн лекц рүүгээ явцгааж болно.

Багш ингэж хэлээд индэр дээрээс буун гарч одоход би суниасаар ангиас гарлаа. Өнөөдрийн хувьд миний лекц ингээд дуусч байгаа нь энэ.

Love Joshua Where stories live. Discover now