12. Хамт таслаад

1.6K 212 9
                                    


Сүёонтой хамт дэлгүүр хэсэх үнэхээр урамтай! Тэр яг л миний таалагдсан зүйлсийг надад авчирч өгөн өмсөж үз гэсээр хувцас солих өрөөлүү оруулна. Энэ үнэхээр янзтай надад таалагдаж байна.

Хувцасаа сольж өмсөн гелэн будалт хийдэг газар ирэн хумсаа будуулаад бид хоол идэхээр дэлгүүрээс гарлаа. Өнөөдөр ээжид найзтайгаа гарах учраа хэлэхэд тэр намайг сайн тансаглаад ав гэсэн тул би зүгээр л зээлийн картаар жаргаж байлаа.

Бид үнэтэй газар орж элдэв бусын хоол идэхийнхээ оронд гудманд зардаг зайдас доггбуги гэх мэт зүйлсийг аван цэцэрлэгт хүрээлэнгээр алхацгаана.

Гадаа одоо ч сэрүү ороогүй дулаахан байгаа тул энд тэндгүй л хүүхдүүд хөгшчүүл амарч тоглож байлаа.

Одоо яг нар жаргаж байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн хажуудах жижиг голд нарны улбар шаргал туяа ойн дэндүү үзэсгэлэнтэй харагдах миний Сөүл.

Бид цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу моддын дунд сүлжилдэн асах гэрлийн доогуур хэзээ ч шаналал цөхрөл гэх зүйлийг амсаж үзээгүй мэт инээлдэн алхацгаана.

Хэдэн эгнээ байх сандал дээр ирэн суугаад би зүгээр л түүний мөрийг дэрлэн санаа алдлаа.

Сүёон зүгээр л үсийг минь илэн амандаа дуу аялж байв.

Би: Сүёонаа. Би түүнийг өнгөрсөн гурван жилийн турш хайрлаж ирсэн. Хэдий балчир хайр ярьхад дэндүү жаахан байсан ч би тэр зүйлтэй учирчихсан. Түүнийг зөвхөн ганцаараа хайрлахад хэцүү байж, түүнд хэлчихвэл бүх зүйлээ илчилчихвэл илүү дээр болно гэж бодсон бодол минь үгүй байж. Би яг одоо ганцаараа хайрладаг байснаас ч илүү хэцүү зүйлийг мэдэрч байна Сүёонаа. Энэ сэтгэл зүрх дэндүү болчимгүй юм!

Намайг гомдоллон нүднээс минь урсах нулимс Сүёоны цамцан дээр тусаж эхэлхэд Сүёон зүгээр л намайг тэвэрч аван ярьж байлаа.

Сүёон: Үнэндээ найз нь одоо ч наад мэдрэмжийг чинь мэдрээгүй яваа. Хааяа би чамд атаархдаг. Үнэхээр их. Энэ үнэн шүү. Хайрлаж үзсэн, хайрлаад харин буцааж хайрлуулаагүй нэгэн л хайрын үнэ цэнийг илүү мэдэх болов уу гэж би боддог юм. Одоо өөртөө ингэж гомдхоо боль доо миний найз. Үнэндээ чи бол хорвоогийн хамгийн азтай нэгэн. Учир нь чи хайр гэж юу байдгыг мэднэ шүү дээ.

                           ✨✨✨

Өнөөдөр өглөө бүрхэг байна. Ээж минь гарт минь шүхэр атгуулан амжилт хүсэн духан дээр минь үнсээд гэртээ үлдлээ.

Love Joshua Where stories live. Discover now