13. Сэтгэл

1.6K 198 16
                                    


Өглөө үүрээр сэрүүлгэндээ цочин сэрээд хурдхан дарж унтраачихаад босон нүдээ нухсаар угаалгын өрөөнд орлоо.

Угаалгын өрөөний цонхоор харахад гадаа дөнгөж үүр цайж байх шиг байна. Нүүр гараа угаачихаад дүрэмт хувцасаа өмсөн өөртөө жүүс хийж авчихаад гарах хооронд л тэнгэр бүрхчихэж.

Ахиад л чихэвчээ зүүн дугуйгаа гэрийнхээ хашаанаас түрж гарган зам уруудан буулаа. Өнөөдөр автобусаар явах хүсэл алга. Сун Киюүнийг надад сэтгэлтэй гэж бодох төдийд л зүрх минь өвдөж байна. Би уг нь тэр болгон эмэгтэй хүүхдийг тэгэж сийндэж орхидоггүй ч түүнийг сийндчихсэн.

Миний огт мэдэхгүй охин намайг зүрхэндээ гурван жил намайг хайрлачихсан байна шүү дээ. Энэ яг л намайг нэг л гэм хийчихсэн юм шиг мэдрэмжинд унагаж байсан юм.

Ангийнхаа цонхыг нээн агаар салхи оруулсан болсон шиг дэлгэж хаячихаад цүнхээ орхин гарлаа.
Гадаа бороо орж харин Киюүн замын эсрэг талд зам гарах гээд зогсож гэж байсан юм. Би түүнтэй ярилцах хэрэгтэй.

Сургуулийн хашаанаас гаран замруу хартал Сун Киюүн эсрэг талын замруу цоо ширтэж байлаа. Түүний харц шүхэрнийхээ доороос гунигийн очийг зөөлөн цацруулж байв.

Түүнрүү нүдээ ч цавчихгүй харах харцыг дагуулан харвал энэ л байж. Тэр Ан Киюүнрүү харан зогсоно. Би ацан шалаанд орчихлоо...

Би замын хажууд ирэн цүнхээ дээрээ барин гэрэл солигдохыг хүлээх Киюүн дээр ирэн дүрэмт хувцасаа тайлан дээгүүр нь бариад урагш хамт гүйлээ. Тэгэх замдаа би Сун Киюүнрүү харсан ч тэр яг л биднийг хараагүй мэт сургууль руу зүглэлээ.

Ан Киюүнийг сургуулийн нь урд хүргэж өгөөд норсон үсийг нь бага зэрэг сэгсийлгэж өгөөд инээмсэглэн эсрэг тийшээ сургуулийнхаа зүг гүйлээ. Сун Киюүн өдийд сургууль руу орсон байх өдрийн цайны цагаар уулзах хэрэгтэй.

💭💭💭

Цайны цагаар Киюүний ангийн үүдэнд ирэн цонхоор нь Киюүнийг хайн харахад тэр ангидаа алга ийм хурдан гараад явчихна гэж баймааргүй юм даа.

Киюүний ангийн эсрэг талын цонхоор харан зогсож байхад араас

: Киюүн өнөөдөр ирээгүй.

Намайг эргэж харахад Киюүний нийлдэг охин байх Сүёон билүү?

Би: Айн яагаад би өглөө замын эсрэг талд дүрэмт хувцастайгаа зогсож байхыг харсан даа.

Love Joshua Where stories live. Discover now