~1~

2.3K 189 5
                                    


"Тэр том саарал цамцтай хүүг харж байна уу?"
-Тэр бол амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдсон хүү. Ууг нь тэр их царайлаг гэсэн ч иймэрхүү бүтэшгүй зүйл үргэлж хийж явдаг.
Хэзээ нэг өдөр үгүй болсон байвал гайхах хэрэггүй шүү

Жон Жонгүг
Өрөвдөлтэй бяцхан хүү.

-Сэгсийсэн үстэй энэ залуу бүгдийн нүдийг унгаана. Гэвч түүний талаар илүү ихийг сонсоод л шууд зайгаа барьж эхлэдэг нь тун харамсалтай.

-Тэр юугаар ч дуталгүй өссөн нь ийм амьдралд хүргэсэн. Тэр юуны төлөө яах гэж амьдраад байгаагаа ойлгох гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй тул, үхэхийг сонгосон. Түүнд амьд явах шалтгаан үгүй.

-Ихэнх хүмүүс өсвөр нас угаас тэгдэг юм гэж үздэг ч, түүний хувьд тийм биш. Тэр аль хэдийнээ шилжилтийн насны бяцхан жаал байхаа больсон.

Өдрийн цайны цаг өнгөрч хичээл орох хонх дуграхад ангийн багш гэх эмэгтэй орж ирээд, Жонгүгийг өрөөндөө дуудав.
"Жонгүгаа? суучих. Бие нь гайгүй юу?" Өнгөрсөн удаа сургууль дээр судсаа ханаснаас болж, багш нь нилээн айдаг болсон.

"Миний хүү нэг л болохгүй байна даа. Багш нь юугаар туслах вэ?"

"Таньд миний төлөө хийж өгч чадах байгаа юм уу?" гэж хүү ёжлов.

"Чи амиа хорлолтын талаар дахиж бодохгүй байх хэрэгтэй өөр улс руу аялалаар явж, шинэ адал явдал эхлүүлэхээр явж болно шүү дээ"

"Жишээ нь хаашаа?"

"Хайрын хот Парис, Англи, Герман эсвэл бүүр Япон, Орос,Хятад гээд л сайхан газруудтай орнууд зөндөө бий шүү дээ"

"Парист хоёр жилийн өмнө, Англид арван настайдаа, Япон, Орос, Хятад энэ тэрийг өнгөрсөн жилийн өвлийн амралтаар үзчихсэн. Хэчнээн аялалаа гээд амьдрах хүсэл төрдөггүй хүн гэж бас байдаг юм. Тэгэхээр багшаа надад туслах гэсэн сэтгэлд чинь талархъя гэхдээ би өөрийнхөө амьдарлаар өөрөө амьдармаар байна болох уу?"

Бантсан багшийн царай улаан болсноо "Мэдээж." гэв. Бүх хүн Жонгүгтай ингэж харицдаг. Түүнтэй үг сөрөх хүн энэ хотод, бараг л үгүй биз.

Жонгүг өөрт нь анхаарал тавьж буй мэт жүжиглэж байгаа багшаасаа залхан гарч одов.
Тэгээд хичээлдээ ч суулгүй сургуулийн дээвэр дээр гараад, үсрэхэд бэлэн зогслоо. Гэхдээ Жонгүгт өнөөдөртөө амиа хорлох хүсэл тийм ч их байхгүй болохоор, зүгээр нүдээ анин тайвширлыг мэдрэхийг хүснэ.

"Хөөе галзуу новшоо! Үхэх гэж байгаа бол түр хүлээгээрэй. Би тамхиа татаад дуусгах хэрэгтэй" гэж ардхан талд нь эрэгтэй хүүхдийн дуу гарахад, Жонгүг гайхан харлаа. "Юу?"

"Би чиний амиа хорлолтын чинь гэрч болмооргүй байгаа болохоор, мөрөөрөө л үхээрэй гэж байна." гэж хэлээд өнөөх хүү тамхи доош нь хаячихаад, дээвэр дээрээс буучихав.




...

Shine uguulleg ehellllleeeeee~

-LoSeR+Onde as histórias ganham vida. Descobre agora