~8~

976 160 2
                                    

Жонгүг Тэхёнтой хамт хичээлдээ ирсэн өдрөөс хойш хоёр хоног ирсэнгүй.

Тэхён эхний өдөр түүнтэй таарсангүй гэж бодсон ч, дараагийн өдрөөс нь түүнийг хичээлдээ ирэхгүй байгааг мэдэв. Магадгүй надаас болсон юм болов уу? гэж Тэхён бодож суулаа. Найзууд болох гэж буй мэт харьцчихаад, цайны цагаар өөр хүүхдүүдтэй хамт хооллосон нь бүдүүлэг зан гаргасан юм шиг санагдана.

Тэхён хичээлдээ суучихаад гэрлүүгээ харьж хэсэг унтаж байгаад, харанхуй болж байхад сэрэв. Хоол хийхээс залхуу нь хүрч байсан болохоор гарч юм идэхээр болов. Хоол идчихээд, гэртээ хэрэгтэй зарим нэг зүйлийг авахаар дэлгүүр орлоо.                                            

Авах бүх зүйлсээ цуглуулчихаад кассан дээр ээлжээ хүлээн зогсож байхад, Жонгүг түүний ард ирж зогсов. Тэхён анхандаа анзаараагүй ч, тооцоогоо хийхдээ түүнийг харав.

"Сайн уу?" гэж асуухад, Жонгүг хариу хэлсэнгүй.

Жонгүгийг авсан зүйлсээ тооцуулж, тооцоогоо хийж дуустал нь Тэхён түүнийг хүлээв.

Дэлгүүрээс гарч явахдаа Тэхён "Чи хэдэн өдөр сургууль дээр ирсэнгүй. Ямар нэгэн юм болсон юм уу?" гэхэд Жонгүг "Чамд ямар хамаатай билээ?" гэв.

"Зүгээр л.. асуухыг хүссэн юм. Ингэхэд танай гэр энэ хавьд байдаг юм уу?" 

"Намайг дагахаа боль" гээд Жонгүг бухимдуу хэлээд, алхаагаа хурдасгав. "Би чамайг дагаагүй. Гэрлүүгээ алхаж явна. Чи намайг үл тоогоод байгаа юм уу?" гэж асуухад, Жонгүг бас л дугарсангүй.
"Бүхэл бүтэн хүн чамтай яриа өдөөд байхад, ингээд тоохгүй хэвээрээ л яваад байх юм уу?"

"Ким Тэхён! Олон юм ярилгүй дуугүй сонс. Найзууд эсвэл сайн танилууд болчихсон юм шиг аашлах хэрэггүй. Надад ядаргаатай байна. Би угаасаа хүсэхгүй байвал хүмүүстэй харилцах дургүй. Битгий надтай яриа өд! Битгий миний нүдэнд өртөх гэж хичээгээд бай! Би ийм нойтон хамуунуудыг үзэн яддаг. Бас хүний асуудалд хошуу дүрэхээ боль залхмаар юм. Одоо..нүднээс далд орж үз!"



...
                              

-LoSeR+Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang