~13~

1K 173 12
                                    

"Ээж!!!" Жонгүг гэртээ хүнд хүнд алхсаар орж ирлээ. "Өө миний хүү  ирчихсэн үү??" гэж хатагтай тайвнаар хариулав.

"Та хэзээ болих юм бээ ээжээ? Нялх хүүхэдтэй харьцдаг шигээ надтай харьцахгүй байвал сайн байна. Хэнтэй хэзээ уулзахаа би өөрөө мэдчихэж байя. Одоохондоо таньтай амьдарч чадахгүй юм шиг байна." гэхэд Хатагтай хурдхан шиг босож ирэн Жонгүгийн гараас барив. "Хүү ми-"

Жонгүг "Хүүдээ битгий ингэж ханд. Би өөрийнхөө юу хийхийг өөрөө мэдчихэж болно биз дээ. Таныг ингэх тусам... бидний харилцаа улам дордоод байна."

"Чи бол миний хүү учраас миний зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн зүйл хийх ёсгүй." Жонгүгийн ээж ч удалгүй дэлбэрэх гэж буй мэт харагдаж байлаа.

"Энэ бол миний амьдрал. Юу хийхээ би өөрөө мэдье. Үнэхээр хүүгээ алдмааргүй байвал, яг одоо энд хүрээд зогсоцгооё." Жонгүг энэ үгсийнхээ дараа худал инээмсэглэн, гараа цэвэрхэн татаж авав. Хатагтай гайхширан хөшин зогсож байх үед, Жонгүг аль хэдийнээ гэрийнхээ хаалгыг саван гарч одсон байлаа.
Жонгүгийн ээж аль чадахаараа тайвширахыг хичээвч амьсгаа нь давхцана. Буйдан дээр байсан утсаа шүүрч аваад Тэхён руу залгав.

"Хүүг минь ийм болгосон нь чиний л буруу. Чамаас болж бид өнөөдөр ийм байдалд хүрлээ.  Дахиж миний болон хүүгийн минь амьдралд оролцох хэрэггүй. Жонгүг чиний араас хичнээн зууралдсан ч бай хамаагүй тоох хэрэггүй!!" гэж уурссахад, Тэхён тайван дөлгөөн хоолойгоороо "Жонгүгийн юу хийх нь өөрийнх нь асуудал, миний яаж амьдрах нь надад л хамаатай байх. Ахмад хүний үгийг чимээгүй дуустал нь сонссон ч биелүүлж чадна гэсээ үг биш. Эцэст та алдаагаа өөрөөсөө хайвал дээргүй юу гэж зөвлөе" гэж хэлчихээд, утсаа таслав...

~

"Шөнө унтсан юм уу?" гэж Тэхёнийг асуухад, Жонгүг үл ялиг толгой дохив. Тэд хоолны цагаар хамт суугаад, ярилцаж байгаа нь энэ билээ.
"Ээжтэйгээ маргасан уу? Урьд шөнө хаана хоносон?"

"Аавынд"

Тэхён тайвширах шиг болон гүнзгий амьсгаа аваад, "Тэгээд юу нь буруу болоод байна? Ээжийгээ ганцааранг нь үлдээсэнд санаа чинь зовоо юу...?" гэх асуулт тавьж байх хооронд хэн нэгэн ирж Тэхёний хажууд суув. Тэхёнийг Жонгүгтай хамт явж байхад хэн ч тэднийг зүглэдэггүй байхад тэр анхных нь байлаа.

Жонгүг түүн рүү хувиралгүй ширтэх бол өнөөх охин "Тэхён? Энэ чиний найз уу? Хэн гэдэг вэ?" гэв.
Тэхён үл ялиг толгой дохин Жонгүг руу хараад, "Энэ охин бол Хэри манай ангид шинээр ирсэн юм. Бас миний ширээний хамтрагч" гэж тайлбарлав.

Жонгүг өнөөх охин руу хэсэг ширтэж байгаад, "Тэхён явцгаая. Бид яг босох гэж байлаа. Баяртай" гэж хэлээд, Тэхёнийг дагуулаад гарлаа. Жонгүг юу ч ярилгүй зөвхөн урагш харан явах бол Тэхён хажууд нь тасралтгүй үглэнэ.
"Сая хоолоо ч аваагүй байсан шүү дээ..би өлсөөд байна шт дээ.."

Жонгүг Тэхёнийг дагуулан хэн ч ордоггүй хоосон ангид оруулж ирээд хананд шахаад, "Яагаад миний уур ингэтлээ хүрээд байгааг хэлээч!" гэв.

"Тоглоод байна уу? Би чамайг яаж мэддэг юм? Алив гарцгаая" гээд хөдлөх гэхэд нь Жонгүг түүн рүү улам ойртон "Саяны охины чам руу сээтэн хаяаад суухыг би харж тэсэхгүй байсан... Энэ тэгээд хардалт юм уу?"

Эцэст Жонгүг уруулаа, Тэхёний уруултай нийлүүлчихэв.







...

-LoSeR+Where stories live. Discover now