~5~

1K 158 2
                                    


Нүдээ бага багаар нээхэд, цав цагаан тааз харагдав. "Сэрчихсэн үү?" гэх дуугаар Жонгүг толгойгоо хажуу тийш нь хөдөлгөөд,
"Чи энд юугаа хийж байгаа юм?" Жонгүг чанга дугарч уурлах гэсэн ч, түүнд тийм чадал байсангүй.

"Чиний амийг аварсан. Баярлалаа гэж хэлэх хэрэггүй чамаас тийм үг сонсмооргүй байна" гэхэд Жонгүг "Чи чинь тэнэг юм уу? Энд юугаа хийж байгааг чинь асуугаад байна!" гэв.

"Ойлгомжтой л байгаа биз дээ. Чамайг хэзээ сэрэхийг чинь хүлээж байсан л байгааз дээ!!!"

Жонгүг "Яах гэж хэний дураар намайг аварчихаад олон юм яриад байгаа юм?? Зайл!"

"Тэнэг юм ярихаа боль чихэнд чийртэй байна. Чамайг ухаангүй байхад чинь утас чинь дугараад, аваад ярьчихсан шүү. Ярихыг хүсээгүй боловч ээж чинь байсан болохоор, санаа нь зовж байгаа байх гэж бодоод...бүх үнэнийг хэлчихсэн. Өдрийн чиний хийсэн тэнэг үйлдлийг ч гэсэн" гэж хэлэхэд, Жонгүг нүдээ анин хүндээр санаа алдан "Гар!" гэв.

"Хөөе. Би гэртээ бас өөрийнхөө өрөөнд байж яагаад чамд хөөгдөх ёстой юм?...зза гарлаа даа.. Ээж чинь ирж авна гэж хэлсэн болохоор түр амарч бай"
Тэхён түүнийг орхин гарлаа. Жонгүгийг хараагүй мэт өнгөрөх боломж Тэхёнд байсан. Гэхдээ тэрээр, энэ жаалд туслахыг хүссэн.

Удалгүй Жонгүгийн ээж ирээд хүүгээ авч явах гэсэн ч, Жонгүг унтаж байлаа. Тайван унтах түүний төрхийг хараад, сэрээж зүрхэлсэнгүй. Хатагтай Жон өрөөнөөс гарч ирэхэд, Тэхён түүнд кофе санал болгов. Халуун кофе уух  Жон хатагтайн нүдэнд гуниг хуралдсаныг Тэхён харж байлаа.

Тэхён "Жонгүг? Хэзээнээс ийм болчихсон юм?" гэж зориглон асуухад, "Дүүгээ өнгөрснөөс хойш. Жонгүг дүүгээ нүднийхээ өмнө алдсан азгүй ах. Тэр ямар сайн хүү байсан гээч. Тэгтэл тэр харамсалт өдрөөс хойш Жонгүгийн амнаас үг унахаа больсон. Тэр юу ч хэлдэггүй нь намайг айдаст автуулдаг. Хэцүү байвал хэцүү байна гээд, дургүй байсан ч, түүнийгээ хэлдэггүй. Мэдрэмжээ ил гаргаддаггүй. Тэгсний үр дүнд тэр одоо үхлийг хүсэж байгаа байх. Өнөөдөр хүүд маань амьдрал бэлгэлсэн чамд баярлалаа. Хүүг маань дахин нэг удаа харах боломж олгосонд талархаад барахгүй нь..."


....

-LoSeR+Waar verhalen tot leven komen. Ontdek het nu