~7~

1K 169 7
                                    


Жонгүг, Тэхён хоёр нойрмог царайлсаар, сургууль руугаа зүгэлцгээнэ. Сургуульд ойртох тусам, тэднийг зэрэгцээд алхаж явааг хараад гайхсан хүүхдүүдийн нүд томроно.

Жонгүгийг хэн нэгэн сурагчтай хамт ирж байгаа нь бүх хүүхдүүдэд л хачин санагдана.

Харин Тэхён Жонгүг хоёр унтчихгүйг хичээн алхаж явлаа. Шөнөжин хэн нь орон дээр унтах талаар хэрэлдсэн тэдний хэрүүл бараг л үүр цайхад дууссан учраас, нойрмоглон явж байлаа.
Хоорондоо юу ч ярихгүй явсаар, тус тусынхаа ангид оров.

Тэхён хичээл дээрээ унтаж байхад, хэн нэгэн түүний толгойг хатгав. Нойрондоо дийлдсэн хүү тоосонгүй. Хажуудах хүүхэд нь гар руу нь нударсан ч сэрсэнгүй.
"КИМ ТЭХЁННН!" гэх багшийнхаа дуугаар тэр арай ядан нүдээ нээлээ.
"Чамтай хүн уулзах гээд ирчихсэн байна. Хурдхан гараад уулз. Наад үс мүсээ янзла. Чи хэрэг тарьчихаа юуу?"

Тэхён юу ч ойлгоогүй ч, ангиасаа гарахад Жонгүгийн ээж зогсож байлаа. Тэхён түүнийг харсан даруйдаа бөхийн мэндлэхэд, Хатагтай инээмсэглэн "Та хоёр ч, хоёулаа шөнөжин унтаагүй бололтой" гэв.

"Аан...юу тийм ээ. Та Жонгүгтай уулзсан байхнээ."

"Тэхён... Би чамаас нэг зүйл гуйя. Үнэндээ хүүхдээс ийм зүйл гуйх нь зөв эсэхийг мэдэхгүй ч, би олон жилийн дараа анх удаа л хүүгийнхээ найз гэх хүүхдийг харлаа. Би бодохдоо чамайг хүүд маань туслаж чадах байх гэж бодлоо. Тэнэг зүйл хийх гэж байвал зогсоож, түүнтэй ойлголцож чадах хүн чи байх. Ер нь тэгээд нас тогтсон надтай биш, өөрийнхөө үеийн хүүхэдтэй л сайн ойлголцох болов уу?" Тэхён гайхан хэсэг чимээгүй байснаа,

"Эгчээ гэхдээ бид тийм ч сайн найзууд биш шүү дээ... Бид зүгээр л. Тэгээд ч би түүнд туслаж чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна"

"Сайн найзууд биш байж болно оо. Жонгүг бүр найз ч үгүй. Чи л түүнтэй ярилцсан цорын ганц хүүхэд байх. Ярилцаж чадаж байна гэдэг чинь л хэрэгтэй байна..гуйя" Тэхён муухан толгой дохиход, Жонгүгийн ээж баярласандаа тэвэрч авах нь холгүй байв.
Хатагтай Жон ажил руугаа яаравчлахаар болж, Тэхён анги руугаа оров.

Түүнийг эргэн ангидаа ороход, бүх хүүхдүүд багш нь хүртэл түүн рүү харж байлаа.
"За тэгээд юу болов?" гэж багш нь асуухад Тэхён "юу ч болоогүй" гэв.

"Энэ хотын хамгийн нөлөө бүхий хүн чамтай ирж уулзаж байна гэдэг чинь их л ноцтой юм болж дээ. Өнгөрсөн удаад Жонгүг та хоёрын маргалдсан тухай ярьсан биз дээ?"

"Үгүй ээ."

Багшийг ядаргаатай асуултууд болон хүүхдүүдийн залхмаар харц, хонх дугарахад үед замхрав. Багш ширээн дээрх зүйлсээ хураан гарч одоход, Тэхён бусад хүүхдүүдийн адилаар сургуулийн цайны газрыг зүгэллээ.

Өөрийнхөө идэх зүйлийг авчихаад, сул ширээ хайн ийш тийш гүйлгэн харахад Жонгүг ганцаараа суугаад хооллож байгаа харагдав.
Түүн дээр очоод хамт сууж болох ч гэсэн Тэхён зүрхэлсэнгүй өөр хаа нэгтэй очиж суулаа.

Жонгүг яг л өмнөх шигээ ганцаар сууна.
"Тэнэг Жонгүг. Түүнийг хамт сууна гэж бодоо юу?" гэж Жонгүг өөрөө өөртөө шивнэж байлаа.





...


-LoSeR+Where stories live. Discover now