~3~

1.2K 157 0
                                    


Маргааш нь амралтын өдөр байсан тул Жонгүг гэртээ хийх юмгүй гивүүрч байлаа. Тэр гэнэтхэн өөрийнх нь өөдөөс том дугараад байсан хүүг ямар ар талтай болохыг олж мэдэхээр өндийв. 

Мэдээлэл хайх гэсэн ч, Жонгүг одоог хүртэл өнөөх хүүгийн нэрийг мэддэггүй. Бас насныг нь ч тэр. Жонгүг зөвхөн  сургуульд хамт сурдагаас өөр юу ч мэдэхгүй. Өнөөдөртөө хүсснээ олж мэдэх боломжгүй болсон болохоор, нөтбүүкээ цааш нь хураагаад хэвтээд өгөв. Унтах гэж буй мэт харагдах ч Жонгүг өөрийнхөө ирээдүйн талаар бодож байлаа.

Яг энэ хэвээрээ амьдраад л байх уу? Аль эсвэл өөрийнхөө хүсснээрээ үхлийг сонгох уу?

Үхэх хэдий амархан ч, үхлийг сонгоно гэдэг ямар хэцүү гээч.

Жонгүгийн хувьд бол тэр ийм хүүхэд байгаагүй. Тэр цовоо сэргэлэн, аз жаргал дүүрэн, хүн бүрийн хайрыг татсан хөөрхөн хүү байсан. Азгүйгээр тэрээр охин дүүгээ алдсан. Охин дүүгээ нүднийхээ өмнө амь тавихыг нь харсан арван настай Жонгүгт маш том цохилт болжээ. 

Нүдээ анихад дүүгийнх нь аймшигт төрх тодрон үзэгдэнэ. Унтаж ч чадахгүй уйлж хоносон шөнүүд, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй тоо томшгүй олон эм тарианууд энэ бүхэн түүнийг хангалттай залхаажээ. Тийм болохоор л одоо үхлийг хүснэ. Түүнд амьдрах шалтгаан үгүй....

~

Олон цагийн хичээл Жонгүгийг залхааж байхад, ээжээс нь тасралтгүй ирэх олон зурвасууд төвөгтэй санагдаж байлаа. Ээж нь түүнийг бяцхан жаал байхаа боль, ухаан суу хэмээн уртаас урт зурвасуудыг явуулж байлаа. Гэсэн ч Жонгүг аль хэдийнээ жоохон хүүхэд биш болсон. Харин ч ээж нь түүнтэй таван настай хүүхэд мэт харьцах нь түүний дургүйг хүргэнэ.
Хамгийн сүүлчийн хонх дугарч хичээл дууссныг зарлахад, хүүхдүүд хурдхан босоод гүйж гарах нь холгүй хаалган дээр шавна.

Жонгүг залхуутайгаар хичээл номоо цүнх рүүгээ хийн бараг хамгийн сүүлд гарч байлаа. Шатаар доош уруудаж байхад, хоёр эрэгтэй хүүхэд түүний тухай ярьж байгаа нь сонсогдлоо. Жонгүг эхэндээ тийм ч их тоолгүй зөрөх гэсэн ч, ярьж байгаа сэдэв нь анхаарлыг нь татжээ. Тэгээд тэдэнд харагдалгүйгээр, сонсож эхлэв.

"Тэхён? Чи тэр Жонгүг гэгчтэй ямар холбоотой юм?" гэж нэг нь асуухад, "Ямар ч холбоогүй"

"Худлаа яриад л, та хоёрыг юм яриад зогсож байхыг чинь хүүхдүүд бүгд ярьж байна лээ"
Тэдний нэг нь өөртэй нь үг сөрөөд байсан хүү болохыг Жонгүг тэр дор нь мэдэв. Гэсэн ч тэдний юу ярих нь сонирхолтой байсан болохоор, чимээгүйхэн сонсож байв.
Тэхён "Тэр Жонгүг гэдэг чинь зүгээр л эцэг эхийнхээ мөнгөн дээр хэвтсэн эрх жаал. Ааш зан гэж авах юмгүй. Чи мэднэ биз дээ? Дандаа бүтэхгүй зүйлс хийж явдгийг нь"

Ххх: "Амиа хорлох гээд байдаг гэлүү?"

"Бүтэхгүй хүүхэд шүү. Холхон яв. Ер нь тэгээд мөнгөтэй л байхад бүгд тэр Жонгүг шиг, хүн болгонтой их зан гаргаж харьцаж болдог юм шиг байна лээ. Юу ч амьдрал үзээгүй мангар амьтан үхнэ энэ тэр гэж хүн амьтан сандаргаад, хийх юмаа олж ядсан юм. Эсвэл тэр яг эрүүл биш байх. Яахав дээ эрүүл юм шиг харагддаг хэрнээ жоохон юмтай байж магадгүй. Ямар ч найз нөхөдгүй. Хэнтэй ч, юу ч ярьдаггүй. Тэгэхээр яг эрүүл биш байхаа" Жонгүг үүнээс цааш сонсож тэвчилгүй гарч ирээд Тэхёнийг заамдан "Юу мэддэг гэж ингэж ярьж байгаа юм??? ЧИ МУУ НОВШ ЮУГАА МЭДДЭГ ЮМ??"



...

-LoSeR+Where stories live. Discover now