~17~

1K 171 3
                                    

Бороотой бүрхэг өдрийн өглөө Жонгүг дуртай дургүй сургууль руугаа алхаж яваа харагдана. Арав хоногийн дараа сургууль руугаа зүглэж байгаа нь энэ. Мөн арав хоногийн дараа Ким Тэхёнтой нүүр тулгарах гэж байгаа юм.

Хэдий Жонгүг түүнтэй тааралдахдаа бэлэн биш байгаа ч, бэлэн болохгүй гээд өөр яах билээ. Аль хэдийн өмнөх шигээ танихгүй хүмүүс болчихсон.

Хүүхдүүд шуугилдан сургуулийн хаалган дээр овоорцгооно. Гадаа хүйтэн байгаа учраас хүн бүр л хурдхан орж дулаацахыг хүснэ. Тэднийг шавалдаж байхад, Жонгүг зүгээр л наана нь хүлээн зогсоно. Хүүхдүүд нэг нэгээрэээ цувран ороход Жонгүг ч бас орж ирлээ.

Сургууль нь нэгэн хэвийн байдгаараа л түүнийг угтав. Хүүхдүүд ч ялгаагүй огтхон ч өөрчлөгдөөгүй. Жонгүгийг байхгүй байлаа гээд энэ сургууль, энэ улс,  энэ гариг огтхон ч өөрчлөгдөхгүй. Бүгд нэгэн хэвийнээрээ үргэлжилнэ.

Анги руугаа зүглэж явтал, зөрж өнгөрөх олон хүүхэд дундаас Жонгүг Тэхёнийг явж байгааг анзаарав. Хэдий харсан ч хараагүй царайлан зөрсөн юм. Харин Тэхёний хувьд тэр Жонгүгийг хараад  бараг л таг гацсан.

 Гялалзсан хар нүд нь юуг ч илэрхийлэхгүй хүйтэн болж, нүднийх нь доогуур гүн хар зураас татаж, хэдхэн хоногийн дотор Жонгүг үнэхээр их жин хаяжээ. Түүний царайг харсан Тэхён үнэхээр их санаа зовж байлаа. Жонгүгийг сайнгүй байгаа байх гэж бодсон ч, арай ч ийм байна гэж төсөөлөөгүй билээ.

Хэдий түүнд санаа зовж байна гээд яахав дээ гүйгээд очиж чадахгүйгээс хойш. Хий хоосон сэтгэлийн шаналал өөртөө нэмэх хэрэггүй гэж Тэхён өөрөө өөртөө шивнэчихээд, хурдхан алхан алга болов.

Жонгүгийг ангидаа ороход, хүүхдүүд тийм гайхан харсангүй. Угаас бүгд одоо Жонгүгт тэгж их анхаарахаа больсон.
Хичээлийн цаг дундаа ороод хүүхдүүд залхаж эхлэхэд, Жонгүг ч бас ширээ дэрлэн хэвтлээ. Унтах гэж оролдож байхдаа урд нь сууж байгаа хоёр охины яриаг сайн сонсож байлаа.

Ххх1: Чи Тэхёнтой үерхээд байгаа юм уу?

Ххх2: аан Тэхён уу? Үерхэх... Мм бараг л үерхэж байгаа. Тэхён надаас албан ёсоор гуйгаагүй ч, бид хэд хэдэн удаа болзоонд яваад.. бас тэр намайг үнссэн.

Ххх1: Ваааааа~ Баяр хүргэе. Ямар гоё юм бээ? Чи надад болзоогоо дэлгэрэнгүй ярь л даа. Царайлаг найз залуутай болчихоод, намайг битгий аниад бай л даа.....

Жонгүг сонссон зүйлдээ итгэж ядна. Жонгүг Тэхёноос болоод, үхэл амьдралын зааг дээр байсан байх тэр зүгээр л охидуудтай болзож өөрийгөө зугаацуулж байсан байх нь.
Уур нь хүрж бачуураад байсан болохоор, Жонгүг ангиасаа түрэгхэн шиг гараад, дээврийг зүгэллээ.

Гадаа л гарч агаар амьсгалахгүй бол тэр үнэхээр, дотор байж тэвчихгүй байсан юм.


Би түүний төлөө нулимс урсгаж байхад, тэр өөр нэгний төлөө инээж байж...








...

-LoSeR+Where stories live. Discover now