~11~

1K 173 12
                                    


Тэхёнийг өглөө сэрэхэд, түүний хажууд унтаж байсан Жонгүг байхгүй байлаа. Хэдий буцаж унтахыг хичээсэн ч, Жонгүгийг түүнд юу ч хэлэлгүйгээр явсанд сэтгэл дундуур байсан тул унтаж чадсангүй. Унтлагны өрөөнөөс гарахад, хэн нэгний хоолой сонсогдов.

"Би чадахгүй гэж хэлээд, байгаа биз дээ!" бухимдангуй дугарах Жонгүгийн хоолой байлаа. Тэхёнийг ч гарч ирснийг анзаарахгүй цааш харан утсаар ярин зогсоно. Тэхён түүнд дөхөж очих гэсэн ч, чухал зүйл ярьж буй мэт байсан тул тасалдуулахгүйг хичээн түүнийг ярьж дуусахыг хүлээж байлаа.

"Би ч гэсэн хүн биз дээ. Би эд бараа юм уу! Зүгээр хажууд чинь би  байвал л амьдрал сайхан болно гэж бодох хэрэггүй. Надаар сэтгэлийнхээ дутуу орон зайг нөхөх гэж оролддогоо больж үз. Би юуг ч ойлгоддогүй таван настай хүү байхаа аль хэдийн больчихсон. Тийм болохоор, чихэр жимсээр хуурч байгаа мэт арга хэрэглэхээ боль!" Жонгүгийн хоолой үнэхээр ууртай сонсогдож байлаа. Чихнийхээ хажууд барьж байгаа утсаа бараг л бяцлах шахам чанга базна.

Эцэст нь тэр дуудлагыг таслаж утсаа буйдан руу шидчихэв. Мөн Тэхёнийг анзаарлаа. "Чи хэзээнээс энд байсан юм?"  Дэлбэрэх гэж буй мэт харагдах ч үг бүрээ болгоомжлон хэлж байгаа Жонгүг Тэхёний нүдэнд харагдаж байлаа.
"Дөнгөж сая л сэрлээ" Тэхён аль болох юу ч болоогүй мэт дүр үзүүлэхийг хичээв.

"Мм... Тийм үү? Хоол захиалчихсан удахгүй ирэх байх"

"Юунд ингэж бухимдаав..?" Түүнийг шиншилмээргүй байсан ч, энэ асуултыг л асуухгүй бол Тэхёний хэл нь амнаасаа гарах гээд байх шиг байсан юм.
"Эцэг эх маань... Салж байгаа юм гэнэ. Тэгээд өчигдөр жоохон тиймхэн өдөр байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй эхлэж байх шиг байна даа. Хэн хэн нь намайг хажуудаа байлгаж, өөрийгөө жаргалтай байгаа мэт өөрөө өөртөө итгүүлэхийг хүсэж байгаа биз.. Гэхдээ би хэнтэй нь ч хамт баймааргүй байна. Би чам шиг ганцаараа эсвэл чамтай хамт баймаар байна" гэж хэлээд Жонгүгийн дуу цааш оров.

"Гэхдээ шүүхийн шийдвэр найзтайгаа амьдрана гэж гарахгүй л байх чи хэн нэгнийг нь сонгох хэрэгтэй. Муу ч сайн ч, эцэг эх чинь гэдэг нь үнэн шүү дээ. Чи тэдний салалтын шийдвэрт юу гэж хэлсэн?" гэж Тэхён асуухад, Жонгүг "Юу ч хэлээгүй"

"Чи тэдний шийдвэрийг хүндэтгэсэн шиг тэд чиний шийдвэрийг ойлгоно байх"

"Юуг?.. Чамтай амьдрахыг уу?" гээд Жонгүг инээмсэглэв. Түүний уур нь гарсан бололтой байгааг Тэхён анзаарлаа. "Үгүй дээ. Чи тэдний хэн нэгнийг нь сонгох хэрэгтэй!"

"Би хэнийг нь ч сонгомооргүй байна. Сонголт хийхдээ тулвал чамайг л сонгомоор байна..."








...

-LoSeR+Where stories live. Discover now