~19~

1.1K 178 13
                                    


Надтай хамт байх тийм хэцүү байна уу? 

-Хэрвээ үнэхээр чи надтай хамт байж чадахгүй юм чинь, энэ бүхнийг яг ингээд эцэслье. Илүү их шаналахаасаа өмнө.

Жонгүг энэ бүхнийг эцэслэхээр шийджээ. Тэр одоо үүнээс илүү тэсэхгүй байх. Хангалттай удаан хүлээсэн, хангалттай их тэссэн энэ их өвдөлтийг. Өмнө нь судсаа ханаж байсан олон тооны соривоо нэгээр нэмэх нь.

Сүүлийн удаа Тэхёнийг харах гэж тэрээр гэрлүү нь дөхөж байлаа. Хаалгыг нь зөөлнөөр тогшиход, хаалгаа нээсэнгүй.  Жонгүг бас л тэвчээр гарган зөөлөн зөөлнөөр тогшиж хүлээсэн. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Магадгүй Жонгүгт тайлж өгөхийг хүсэхгүй байгаа биз.

"Дээвэр дээр уулзсан уулзалт бидний сүүлчийнх байж дээ" гэж Жонгүг бувтнав.  

Гэртээ орж ирээд, тэр бодож байсан бүх зүйлээ хийж эхэллээ. Хамгийн сүүлчийн хийх зүйл бол Тэхёнд зурвас үлдээх. Хамгийн хэцүү бас хамгийн сэтгэл өвдөм үйл явц бол сүүлчийн үгээ цаасан дээр буулгах биз.
"Би энд яг юу бичих ёстойгоо үнэхээр мэдэхгүй юм. Гэхдээ хэдэн зүйл бичих хэрэгтэй. Ингэж байж л чи намайг хэсэгхэн зуурч гэсэн санагалзаж магадгүй юм. Хамгийн анх уулзаж байснаа санаж байна уу? Дээвэр дээр таарсан  ширүүн үг, шулуухан зантай хүү надад таалагдсан. Өөрийг чинь хайрлана гэж би өөрөө ч мэдээгүй юм. Чамд галзуу хүн шиг дурласанд намайг уучлаарай. Бас ингээд л алга болж байгааг минь ч гэсэн чи өршөөгөөрэй. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн надад амьд явах боломж, хүн байхын сайныг мэдрүүлж өгсөн чамд баярлалаа. Гэхдээ би гэдэг өчүүхэн амьтан үүнээс цааш энэ өвдөлт мэдрэмжүүдийг тэвчиж чадахгүйн бололтой. Чамтай танилцсан тэр өдрөөс хойш эцсээ хүртэл миний жижигхэн зүрх чиний төлөө цохилж байсан юм шүү. Хамтдаа өнгөрөөсөн бүх сайхан дурсамжуудаа дэвтэрт бичээд хадгалахсан. Хүссэн үедээ дахин уншиж байх сан. Би чиний хувьд харваад өнгөрөх од байж дээ бяцхан Тэхён минь.. Чадвал хааяа нэг намайг санан дурсаарай... Эцсээ хүртэл чамайг хайрласан Жон Жонгүг."




...

-LoSeR+Where stories live. Discover now