~12~

998 170 5
                                    


Жонгүг Тэхён хоёр хамтдаа хооллохоор нэг газар орж ирсэн ч, Жонгүг ширээгээ дэрлээд хэвтчихэв.
Тэхён санаа зовонгуй "Бас л толгой чинь өвдөөд байна уу?" гэхэд, Жонгүг үл ялиг толгой дохив.

Жонгүгийн хувийн амьдрал, тэр тусмаа гэр бүлийн харилцаа  сүүлийн үед улам л дордсон. Энэ нь түүний толгойны өвчин болж байгаа юм. Тэхён ч үүнд нь нилээн санаа зовно.
Жонгүг "Ээж ч ёстой... Үнэхээр юу ч хэлэхэв дээ. Намайг хүнтэй танилц гэнэ. Охидуудтай уулз гэх юм. Өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байж, надад бас заах нь"

Сүүлийн үед Тэхёний ажигласнаар, Хатагтай Жон өөрчлөгдөөд байх шиг. Өмнө нь ямар ч аргаар хамаагүй хүүг маань тэнэг зүйл хийхээс хамгаалж өгөөч гэж гуйдаг байсан ч, одоо бол хүүгээ Тэхёнтой уулзаад байгаад нь дургүй байх шиг. Жонгүг  үнэхээр энгийн болсон. Тэр амиа хорлох оролдлого хийхээ больчихсон. Ер нь тэр талаар бодохоо ч больсон.

Хүссэнээр нь Жонгүг хачин зүйл хийхээ больсон болохоор, Тэхён одоо хэрэггүй болсон мэт харьцаж хүүгээсээ холдуулах гэж оролдох Жон хатагтай...

Хоол идчихээд, хэн хэн нь чимээгүй жаахан алхсаны дараа Тэхён "За эндээс салцгаая. Чи гэрлүүгээ би гэрлүүгээ. Баяртай" гээд гараа даллан цааш хурдан алхав.
"Хөөе..Хүлээж бай. Тэхён!"

Жонгүг хажууд нь гүйцэж очоод, "Чи яагаад яараад байгаа юм? Хамтдаа... дахиад жоохон байж болохгүй  юм уу?" гэж асуухад, Тэхён "Үгүй ээ. Би яарч байна. Ээж чинь чамайг гэртээ хүлээж суугаа байх хурдан яв" гэв.

"Ээж энд ямар хамаатай юм? Чи зүгээр л хэлчихэж болно шт дээ Тэхён. Надтай байх дургүй байгаа бол хэлчих. Сүүлийн үед чи надаас яагаад тэгтлээ зугтаад байсныг чинь ойлголлоо. Угаасаа бүх хүмүүс....надтай хамт байх дуртай байдаггүй юм!!"

"Хаа! Би чамтай хамт байх дургүй юм шиг харагдаад байна уу? Харин энэ бүх асуудал надад л байх шиг байна. Ээж чинь сүүлийн үед чам руу цаг дутамд залгаж, чамайг надтай байна гэх болгонд уцаарлаж хурдан ирэхийг шаарддаг. Чи анзаараагүй гэж үү? Чамд надаас өөр хань болох хүн олох гэж энэ тэндхийн хүмүүстэй танилцуулахыг хүсэж байгаа Жонгүг... би үнэхээр чамтай хамт байж болохгүй юм шиг байна."





....

-LoSeR+Where stories live. Discover now