~18~

1K 176 6
                                    


"Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов? Чч..чи уналаа шт дэээ" гэж Тэхёнийг орилоход,  Жонгүг "Чамд хамаагүй" гэв.
Дээвэр дээр тэд таарсан нь энэ билээ. Таарсан гэхээсээ илүү Тэхён түүнийг энд байж магадгүй гэж хайж ирсэн юм. Яг л анх эхлэсэн газраа хэн хэн нь зогсож байлаа.
Жонгүг үсрэхэд бэлэн, Тэхён түүний ойролцоо сандран зогсоно.

Тэхён "ЖОНГҮГ!!! ЧИ ХЭНИЙГ АЙЛГАХ ГЭЭВ? ХЭНИЙГ СҮРДҮҮЛЭХ ГЭЭВ? ИНГЭЛЭЭ ГЭЭД ЧИ Л ХОХИРНО" гэхэд Жонгүг зөөлнөөр инээмсэглэн түүн рүү хараад, "Би хэнд ч хамаагүй. Хараал идсэн хэнтэй ч хамааралгүй болохоор, хэн нэгнийг айлгах гэсэн юм алга. Би чиний хохирогч болоод, шороонд булуулна новш минь"

"Би чамд сэтгэлгүй байлаа гээд, миний буруу биш биз дээ? Тэглээ гээд чи ингэх хэрэггүй"

"Тэгвэл анхнаасаа чи надад ойртох хэрэггүй байсан юм. Хий хоосон найдвар төрүүлэх хэрэггүй байсан юм. Тэгээд бас зүрх зүсэм үгс хэлэх хэрэггүй байсан юм.  Зүгээр л намайг тэр чигээр нь хаях ёстой байхад, чи л өөрөө над дээр ирээд, итгэл өгсөн. Тэр чинь чиний буруу... Харин чиний хараал идсэн сайхан сэтгэлийг хайр гэж харсан нь миний буруу" Жонгүгийг ярьж дуусахтай зэрэгцэн түүний нүднээс том том нулимс урсана.

Энэ бүх хугацаанд хадгалж байсан хөгийн мэдрэмжүүдээ анх удаа, ил гаргаж байгаа нь энэ.

"Миний юу хийх нь чамд хамаагүй болохоор, хачин зүйл ярьж дургүйг минь хүргэхээ боль" Жонгүг хурдхан шиг нулимсаа арчин, үсрэх гэж байсан газраасаа холдон Тэхёний өмнө ирж зогсов.
"Чиний төлөө урсгасан нулимс бүрийг хараал идэг. Намайг ийм байдалд хүргэсэн чамайг ч бас хараал идэг."







...

-LoSeR+Dove le storie prendono vita. Scoprilo ora