~15~

1K 167 2
                                    

"Би чамаас харилцаагаа таслахыг хүсэхгүй байна" гэж Жонгүгийг бувтнахад, Тэхён үл ялиг инээмсэглэн "Жонгүг би ижил хүйстнээ сонирхогч биш. Магадгүй чи ч гэсэн биш байж мэднэ чи надаас бусадтай харицаж үзээгүй болохоор чамд тийм мэдрэмж төрсөн байх. Хүүхдүүдтэй танилц. Охидуудтай уулзаад үз"

"Ганцхан үнсэлтээс болж бидний харилцаа ингээд дуусчихна гэж санасангүй. Чи миний хувьд хичнээн чухал хүн байсныг мэдэх үү?  чамайг өөр хэнээр ч орлуулж болохгүй тэнэг минь. Хэрвээ үнэхээр чи надтай хамт байхгүй гэвэл надад амьдрах шалтгаан байхгүй Тэхён. Чи л анхнааасаа миний амьд явах шалтгаан болсон" удалгүй Жонгүгийн нүднээс нулимс урсаж эхлэхэд, Тэхён "Бидний ярилцах юм одоо дуусан биз дээ" гэв.

Нэг л мэдэхэд Жонгүг явсан байлаа. Тэхён түүнд хайргүй биш ч гэсэн тэр айж байгаа ижил хүйстэн гэх нэр зүүхээс. Үнэхээр арчаагүй сонсогдож байгаа ч, Түүнийг хайрлах зориг Тэхёнд байсангүй. 
Тэхён анхнаасаа л Жонгүгт сэтгэлтэй болох төлөвлөгөөгүй байсан. Зүгээр л, өрөвдөлтэй хүүд туслахыг хүссэн.

Гэхдээ гашуун үнэн бол, энэ бүгдийг юуг ч мэдэлгүй Тэхёнд хамаг амьдралаа даатгаж, сэтгэлтэй болсон Жонгүг байлаа. Түүнийг анх удаа ойлгож, өөрийг нь хэн гэдгийг ч тоолгүйгээр өөрийнхөөрөө чөлөөтэй ярьдаг Тэхён Жонгүгийн амнаас үг гаргаж чадсан юм. . . хамтдаа байх тусмаа бага багаар нэг нэгэндээ дасаж байснаа тэд мэдээгүй явсан.

Хэдий ухаан сууж, хэрсүү болсон ч гэсэн өсвөр насныхан бол өсвөр насныхан. Бие биенээ шохоорхох нь тийм ч том асуудал биш. Гэхдээ ижил хүйстнээ шохоорно гэдэг бол маш их зориг мөн тэвчээр юм.

Тэхёнтой хамт юуг ч давж туулна гэсэн Жонгүгийн цагаахан хүсэл энэ хүрээд, унтрав.










...

-LoSeR+Where stories live. Discover now