~2~

1.1K 171 4
                                    


Жонгүг дээвэр дээр гайхширан үлдэв. Удалгүй тэнгэр бүрхэж бороо орж эхлэхэд, тэр сургууль руугаа орох хэрэгтэй ойлгон дуртай дургүй орлоо. Түүнийг дотогш орохтой зэрэгцэн цайны цагийн хонх дугарав.
Түүнд юм идэх хүсэл тийм ч их байхгүй ч, бусад хүүхдүүдийн адилаар сургуулийн хоолны газрыг зүгэллээ.

Жонгүг сургууль дээрээ бараг хэнтэй ч ярьдаггүй. Хүүхдүүд ч түүнтэй ярилцах нь битгий хэл хамт суухаас зайлсхийдэг.
Гэхдээ тэр үргэлж бүх хүмүүсийн анхаарлын төвд байдаг учир нь энэ хотын хамгийн тансаг гэр бүлийн бүтэхгүй хүү болохоор.

Идмээргүй байсан ч, нэг таваг хоол аваад хоосон ширээнд очиж суув. Тэр хоолноосоо амссан болчихоод, ийш тийшээ харж дараа нь юу хийх талаар бодож байв. Удалгүй тэнд суух нь утгагүй санагдаж, гараад явах гэж байтал өглөөний дээвэр дээр таарсан хүү найзуудтайгаа бололтой хэсэг хүүхдүүдтэй ирж байгаа харагдав.
Жонгүг босох гэж байснаа болиод, өнөөх хүүг ажиглан суулаа.

Найзуудтайгаа нэг чухал зүйл ярьж байгаа бололтой бүгд түүнд ойртон ихэнх нь нухацтай царай гаргана. Жонгүг тэднийг хэсэг ажиглаж байгаад, гараад явчихав.

Сургуулиар сэлгүүцэж явтал "Хөөе?" гэж нэг хүн Жонгүгийн араас дуудлаа. Жонгүг үг дугралгүй  эргэж хартал дээвэр дээр таарсан хүү зогсож байв.
Жонгүг түүн рүү ойртон "Хэн чамайг намайг дууд гээв? Хэн чамайг надтай ярихыг чинь зөвшөөрсөн юм?"

"Залуу минь. Би ч гэсэн чамтай ярих хүсэлгүй байна. Гэхдээ чиний хийсэн тэнэг үйлдлүүд чинь надад лай удаж байна. Миний хамгийн их хүсдэг зүйл юу гээч, хэн хэндээ асуудал удалгүй мөр мөрөө хөөх."

"Хараал ид. Тэр чинь тэгээд надад ямар хамаатай юм!" гэж Жонгүгийг уцаарлаж эхлэхэд, өнөөх хүү "Өнгөрсөн удаа чи нэг тэнэг зүйл сургууль дээр хийсэн байхаа. Амиа хорлох гэдэг билүү. Яг тэр зүйлээ хийхээс чинь өмнө би чамайг харчихсан юм. Надад ямар ч хамаагүй учраас, би ч тоолгүй өнгөрчихсөн. Харин одоо би хэн нэгний гаж үйлдлээс болж өдөр бүр цагдаад очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихоод байна"

"Тэгээд...? Тэр чинь чиний л асуудал. Чи намайг харах хэрэггүй байсан юм. Азгүй л байна"

"Аахх. Эцэг эхийнхээ нэрэн дор бүх хүнтэй ингэж харьцдаг чинь гайхмаар, гэхдээ бид тэндийг хүндэлдэг болохоос чамайг бол үгүй. Тийм болохоор юу ч ойлгоддоггүй мангар бацаан минь. Надад битгий лай болоод бай!" гэж хэлээд, Жонгүгийг мөрлөөд  явчихав.

...

-LoSeR+Where stories live. Discover now